2010.04.22
Булган аймгийн АН-ынхан тодорхойгүй хугацаагаар суулт зарлав
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан удирдлагуудыг Булган аймагт ажиллах үеэр буюу өнөөдөр /2010,04,22/ тус аймгийн ИТХ хуралдла.Булган аймгийн АН-ынхны зүгээс энэ үеэр ИТХуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтанд гурван асуудлыг оруулж хэлэлцүүлэх шаардлагыг тавьж гучин минутын завсарлага авсан. Энэ асуудал нь сум орон нутагт газар ашиглалтын орлогыг аймгийн засгийн даргын эрх мэдлийн хүрээнд зарцуулагдаж байгааг болиулан сумын өөрийн орлогод бүтнээр нь буюу тодорхой хувиар үлдээх. Ингэхдээ төрөөс олгож байгаа төсвийн зардлыг нь хасахгүй байх. Мөн орон нутагт хууль зөрчих асуудал их гарч аймгийн засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн хууль бусаар төрийн захиргааны удирдлагуудад өөрийн эрх мэдлээр хүмүүсийг томилдог.
Төрийн дунд шатанд хариуцлагын тогтолцоо алдагдсан зэрэг ноцтой асуудал гарч удаа дараа сануулсаар байтал үүнийг засаж сайжруулах талаар арга хэмжээ аваагүй тул энэ удаагийн хуралдаанаар огцруулах саналыг оруулсан байна. Гэвч энэ асуудлыг ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж асуудлыг ярихаар шийдвэрлэсэн тул аймгийн АН-ын бүлгийн 12 гишүүн дараагийн хуралдааныг зарлатал суулт хийхээр гарын үсгээ зурж хуралдааныг орхин гарлаа. Тэд өнөөдрөөс Засаг даргын тамгын газрынхаа үүдэнд улстөрийн суултыг тодорхойгүй хугацаагаар зарлаад байна.
Булган аймгийн хувьд ИТХ-д 31 гишүүнтэйгээс МАХН 14 хүний суудал, ҮШН-1 БНН-1, Ардчилсан нам 12 хүний суудлыг авч МАХН олонхи болжээ. Тиймээс МАХН-аас орон нутгийн удирдлагыг гартаа авсан бөгөөд хуучин аймгийн Засаг дарга байсан М.Оюунбат улиран сонгогдсон аж. Засаг дарга М.Оюунбатын хувьд 10 дахь жилдээ аймгийн засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд тус аймаг хөдөө аж ахуйн гол бүс нутаг гэдэг утгаараа Атрын аяны хүрээнд зээл тусламж, төсөл бусад аймгуудаас харьцангуй илүү ирдэг ч, сүүлийн үеийн статистик судалгаагаар ядуурал ихсэн иргэдийн амьжиргааны төвшин гурав дахин дордсон гэдэг үзүүлэлт гарсан нь засаг даргын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэж байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.