2010.04.22
Өлсгөлөн зарлагчид өлсөглөнгөө зогсоож байна
УИХ-ын даргын 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 59 дүгээр захирамжаар байгуулсан УИХ-ын Ажлын хэсэг болон Амлалт нэхэх ард түмний холбоо, Тусгаар тогтнол эвсэл, Миний Монголын газар шороо хөдөлгөөн, Үндэсний соёмбо хөдөлгөөн, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Үндэсний Хас хөдөлгөөний төлөөлөл өнөөдөр үдээс өмнө Төрийн ордонд дахин уулзаж, яриа хэлэлцээ өрнүүлсний дүнд тодорхой асуудлуудаар тохиролцоонд хүрсэн бөгөөд Санамж бичигт харилцан гарын үсэг зурж, баталгаажууллаа. Иймд өлсгөлөн зарлаад байсан эвсэл, холбоо, хөдөлгөөний удирдагчид, зарим иргэд өлсгөлөнгөө өнөөдөр буюу 2010 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 13 цагаас эхлэн зогсоож байгаа юм .
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.