Цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна
2010.04.22

Цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

Өнөө маргаашдаа говийн нутгаар өдөртөө 15-20 градусshuurga_01 хүрч дулаарах боловч маргааш Баруун аймгуудын нутгаас эхлэх хүчтэй салхи, шороон шуурга энэ амралтын өдрүүд говь, тал, хээрийн нутгуудаар цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа тухай Цаг уур, орчны шинжилгээний газар, ОБЕГ хамтран мэдээлэл хийлээ.

Гамшигт үзэгдэл гэдэг нь салхины хурд 16 м/с ба түүнээс их болоход цасаар нүдтэй шуурч, 6 цагаас дээш хугацаагаар үргэлжлэх, Салхи 28 м/с-ээс их болохыг хэлдэг.Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргахад ашиглаж байгаа гадаад, дотоодын тоон прогнозын үр дүнгээр 24-ний өдөр Төвийн аймгуудын нутаг дээр 3 км-ийн өндөрт бага даралтын орон үүсч улмаар гүнзгийрч 24-26-нд Зүүн аймгуудын нутаг дээр өндрийн бага даралтын орон удаан хугацаагаар тогтох нөхцөл бүрдэж байгаа тул цаг уурын байгууллагаас дараах мэдээллийг ард, иргэд, тээвэрчиддээ хүргэж байна.

Маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.Мөн 24, 25-нд ихэнх нутгаар цас орж, салхи секундэд 18-20 метр, говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 28-30 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурах ажээ. Ялангуяа зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи цасан шуурга удаан хугацаагаар үргэлжилнэ.Амралтын өдрүүдэд өмнөх хоногоосоо 5-10 градусаар сэрүүсч Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.2009 оны дөрөвдүгээр сарын 22-23-нд манай орны нутаг дээр циклон үүсч, салхины хурд Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар 28-34 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч нийт 8 хүн амь насаа алдаж, 78 байшингийн дээвэр хуурч, 55 гэр нурж, 190 мянга орчим толгой мал хорогдож мөнгөн дүнгээр 695 сая орчим төгрөгийн хохирол учирсан.

Мөн 1980 оны дөрөвдүгээр сарын 18-20, 2008-оны тавдугаар сарын 26-27-нд Зүүн аймгуудад болсон гамшигт үзэгдлээс 43-52 хүн ам, насаа алдаж 800 гаруй мянган мал хорогдож, олон тооны мал салхинд уруудан Хэрлэн голд үйж үхсэн нь бүгд бага даралтын орон гүнзгийрч, Амурын савд өндрийн хориг гүвээ үүсч онц хүчтэй салхи, цасан шуурга удаан хугацаагаар үргэлжилсэнтэй холбоотой байдаг.Иймд нийт ард, иргэдийг амралтын өдрүүдэд цаг агаарын гамшигт үзэгдэл болох тухай мэдээлэл зарлан мэдээлж байгаатай холбогдуулан ажил төрлөө зохицуулж урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.