2023.11.23

Б.Дэлгэрсайхан: Хөдөө орон нутагт ипотекийн зээл өгөхдөө ямар бодлого барих вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.23/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: 

Экспортын орлого 12,5 тэрбумын орлоготой, мөнгөний ханшаа бариад явж буйг дэмжиж байна. Тэгэхдээ банкуудаас олгож байгаа зээлийн хэмжээ дэндүү бага байгаагаас болоод банк бусын зээлийн хүү дэндүү өндөр болсон энийг та нар яаж хянаж байгаа юм бэ? Хүмүүс зээлээс зээлийн хооронд маш хүнд байдалтай амьдарч байна, банкнууд чинь голдуу хэрэглээний зээл олгож байгаа энийгээ бизнесийн зээл болгох асуудал дээр монгол банк ямар бодлого барих вэ?

Банкууд хөдөө орон нутагт ипотекийн зээл өгөх асуудал дээр ямар бодлого барих юм бэ? Тэнцвэртэй болгоё гэдэг шийд гарах гэж байна, хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд аль болох хөдөө орон нутагт амьдрах боломж бололцоог бүрдүүлье гэж ярьчихаад тэгтэл хөдөө орон нутагт ипотекийн зээл олддоггүй тул энэ хүмүүс чинь олддог газар нь л ирнэ шүү дээ. Хүмүүс зээлээ авна гээд гэрээгээ хийгээд очоод зээлээ авч чадахгүй байна, маш олон хүмүүс гомдол мэдүүлж байна, мөнгө байгаа гэж хошхируулчаад  очсон хойно нь ямар нэгэн шалтаг хэлээд байлгаад байна энийгээ цааш нь асуугаад тодорхой хариу өгөөч. Хөдөө орон нутагт 3 хувьтай өгнө гээд ярьчхаад яг амьдрал дээр 6 хувьтай өгч байна, яаж байгаа юм бэ?

Хөдөө орон нутагт барих бодлого хүмүүсийг хөдөө рүү явахад нь дэмжинэ гээд өчнөөн шийдвэр гарчхаад  очихоор нь 6 хувьтай энийг авбал ав гэдэг. Дээрээс нь сая Тувааны хэлдэг үнэн шүү, авлигын асуудлаар энэ ипотекийн зээл чинь шийдэгдээд байгаа юм биш биздээ хүмүүс тийм юм яриад байна чадалтай нь аваад, чадалгүй нь авч чадахүй байна энийг чинь юу гэж ойлгох юм энийг тодорхой хариулаад өгөөч ээ. Хот хөдөөгийн сэргэлт зөндөө ярьж байна,  төвлөрөлийг сааруулах юм бол та нар энэ бодлогоо л баръя л даа бүгдээрээ нийлж байгаад.

Түүний асуултад, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг нар хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn