Нийслэлийн таван ч гэр хороолд амьдрах нөхцөл сайжирна
2010.04.26

Нийслэлийн таван ч гэр хороолд амьдрах нөхцөл сайжирна

Улаанбаатар хотын гэр хорооллуудын зарим хэсгүүдийн дэд бүтэц сайжирч, нийтийн ахуйн үйлчилгээний төвүүдтэй болох ger_horoololажил удахгүй эхэлнэ гэнэ. НҮБ-ын ХАБИТАТ байгууллагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЗТБХБЯ-тай хамтран хэрэгжүүлэх Улаанбаатар хотын гэр хорооллын нөхцлийг сайжруулах төсөл хэрэгжихээр болоод байна.

Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ЖАЙКА/-аар дамжин Япон улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх энэхүү төслөөр Дамбадаржаа, Чингэлтэй, Өнөр, Баянхошуу, Шархад гэсэн 5 гэр хорооллын хэсгүүдийг сонгон иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор амьдрах нөхцлийг нь сайжруулах ажлыг хийх юм.

Төслийн эхний ээлжинд тухайн гэр хорооллын оршин суугчдад нэн түрүүнд хэрэгтэй байгаа үйлчилгээний талаар санал авч нэгтгэсэн агаад нийтийн ахуйн үйлчилгээний төв, халуун ус, цэцэрлэг, сургуулийн өргөтгөл зэрэг нийт 15 байгууламжийг төслийн хүрээнд бариулахыг хүссэн байна. Эдгээр 5 гэр хорооллын сонгогдсон хэсэг тус бүрт нэг ус түгээгүүрийн цэгийг хамгийн эрэлт хэрэгцээтэй газарт барих юм. Мөн явган зам, гүүр, гудамжны гэрэлтүүлэг, автобусны зогсоол, нийтийн бие засах газар барих зэрэг 48 жижиг төслийг хэрэгжүүлэх ажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.