2010.04.27
Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзав
И Юүнь Сон тэргүүтэй парламентын төлөөлөгчдийг өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-БНСУ-ын бүлгийн дарга Э.Мөнх-Очир, бүлгийн дэд дарга Б.Батбаяр, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарын УИХ-ын төлөөлөл хүлээн авч уулзан, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Энэ оны хоёрдугаар сард БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга ноён Ким Хен О-гийн урилгаар тус улсад айлчилж Үндэсний Ассамблейн удирдлагууд, холбогдох бусад албан тушаалтнуудтай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон нь чухад ач холбогдолтой болсныг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглээд тэр үеэр Сөүлд уулзаж байсан ноён И Юүнь Сонтой энд дахин уулзаж буйдаа сэтгэл өндөр буйгаа илэрхийлэв.
Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа. Төдий л урт биш эл хугацаанд хоёрт талын харилцаа, хамтын ажиллагаа чамлахааргүй түвшинд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа УИХ-ын дарга илэрхийлээд БНСУ нь манай улсын гадаад худалдааны дөрөв дэх, хөрөнгө оруулалтын хэмжээгээр гурав дахь томоохон түнш орон учраас манайхан тус улсыг гуравдагч хөршөө гэж үздэг, энэ утгаараа ч манай гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг. Түүнчлэн хоёр ард түмний хооронд харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, улмаар харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад гүүр болж ажиллах ёстой парламентын гишүүд, түүний удирдлагуудын айлчлал, уулзалтууд байнга болж, парламентын бүтцийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж буйг онцлов.
Тэрбээр БНСУ-д айлчлах үеэрээ тус улсад хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн асуудалд нааштай хандаж тэднийг нэг удаа визжүүлэхэд анхаарахыг хүссэнээ хэлээд тэнд хууль бусаар ажиллаж амьдарч буй манай иргэдийг ажил эрж яваа гэдэг утгаар биш хоёр орны хоорондын харилцаа, тэр дундаа иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийн илрэл гэдэг талаас нь харж анхааралтай хандахыг дахин хүслээ. Түүнчлэн Монгол Улс стратегийн томоохон ордоо ашиглах, хөгжлийн шинэ зам руу орох зааг дээр ирээд байгааг онцлоод эдийн засгийн энэ том ажиллагаанд Солонгосын талаас оролцоно гэдэгт найдаж буйгаа хэллээ.
Ноён И Юүнь Сон цаг зав гарган хүлээн авч уулзаж, хүндэтгэлтэй хандаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд “Таныг өнгөрсөн хоёрдугаар сард манай улсад айлчилж Үднэсний Ассамблейн даргатай уулзаж Монгол, Солонгосын харилцааны тулгамдсан асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж байсныг хараад би энэхүү уулзалт их үр дүнтэй, ажил хэрэгч болох нь ээ гэж бодож байсан. Таны өнөөдрийн яриа ч дэс дараалал, агуулгын хувьд манай даргатай ярилцаж байсантай яг адилхан байна” гэж байв. Тэрбээр тус улсад хууль бусаар ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн асуудлыг хууль ёсны болгоход Засгийн газар, хуулийн байгууллагуудынхаа анхаарлыг хандуулж, боломжийг судлуулах талаар ажиллахаа илэрхийлээд “энэ бол бидний хувьд анхааралтай хандахаас өөр аргагүй асуудлын нэг” гэлээ. Мөн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах, төмөр зам тавих, эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах, төмөрлөгийн үйлдвэр барих зэрэг Монгол орны эрдэс баялгийн салбарт хамтран ажиллахад тус улсын Засгийн газар, үндэсний томоохон компаниудын зүгээс ихээхэн анхаарч байгаа. Иймээс солонгосчуудын хөрөнгө мөнгө, дэлхийд танигдсан орчин үеийн техник, технологийг ашиглахад Монголын талыг анхаарахыг хүсээд БНСУ цаашид ч Монгол Улсын хувьд гол хөрөнгө оруулагч, гадаад худалдааны найдвартай түнш байх болно гэдгээ илэрхийлэв.
УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд Үндэсний Ассамблейн даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хэвээр буйг нотлоод эрхэмсэг даргад өөрийн мэндчилгээг уламжлахыг ноён И Юүнь Соноос хүсээд төлөөлөгчдийг Монгол оронд тавтай зочлохыг ерөөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.