Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл хойшлогдов
2010.04.28

Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл хойшлогдов

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдөрийн хуралдааны эхэнд Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд enkhiig_sahiulagchidөөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийнүүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Батлан хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцлээ. Анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс олон санал гарч зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Уг асуудлыг хэлэлцэх үеэр энхийг дэмжих үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүний хувьд гэнэтийн ослын даатгалын зэрэгцээ “амь нас,эрүүл мэнд”-ийг заавал даатгах ёстой гэсэн санал гишүүдийн олонхийн саналаар дэмжигдэв.Түүнчлэн “эрх ашгийг хамгаалах” гэсэн заалтыг “эрхийг хамгаалах” болгон өөрчлөх санал олонхийн дэмжлэг авсан. Үүний зэрэгцээ “дотоодын хууль” гэснийг “Монгол Улсын хууль” гэх, мөн “үндэсний цэргийн дүрэмт хувцас” гэснийг “Монгол Улсын цэргийн албан хаагчийн дүрэмт хувцас” гэж өөрчлөх санал дэмжлэг авлаа.

Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох цэргийн болон цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн гэхчлэн бүхий л албан хаагчид нэгэн жигд дүрэмт хувцастай байх ёстой талаар энэ үеэр яригдсан. Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Засгийн газраас 11 зүйл бүхий санал дүгнэлтээс хуулийн төслийн ажлын хэсэг 6 зүйлийг нь хүлээн авсан талаар хуралдааны явцад танилцуулав.

Уг асуудлыг хэлэлцэх явцад НҮБ-ээс манайд өгдөг туслалцаа нь БХЯ-ны хувьд том дэмжлэг болж чаддаг талаар тус салбарын сайд Л.Болд танилцуулж, энхийг дэмжих үйл ажиллагааг аль болох хүнд суртал багатай шийдвэрлэдэг байх хэрэгтэйг учирлаж байсан. Гэвч С.Оюун гишүүний гаргасан санал олонхийн саналаар дэмжигдэж, энхийг дэмжих ажиллагаанд оролцох эсэх асуудлыг тухай бүр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж байхаар зарчмын хувьд тохирлоо. Түүнчлэн энэхүү үйл ажиллагаанд шийдвэр гаргах Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцоо нь ҮАБЗ-ийн зөвлөмжид тусгагдах болно гэдгийг ойлголцов. Гишүүдээс нэлээд олон асуудал дээр санал гарч, концепцийн өөрчлөлт хуулийн төсөлд орох боломж бүрдсэн учраас энэхүү хуулийн төсөлтэй холбоотой асуудлыг дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр хойшлууллаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.