Хүний эрхийн дэд хороо ХЭҮК-ын 2009 оны илтгэлийг хэлэлцэнэ
2010.04.29

Хүний эрхийн дэд хороо ХЭҮК-ын 2009 оны илтгэлийг хэлэлцэнэ

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, 2010 онд юу хийхээ хэлэлцэв. Тус дэд хороо 8 гишүүнтэй бөгөөд өмнө нь урсгалаар ажил нь явагддаг байсан бол өнөөдөр хийх ажлынхаа төлөвлөгөөг хэлэлцэж байгаад Ж.Энхбаяр гишүүн олзуурхаж байгаагаа хэлэв.

Өнгөрсөн онд тус дэд хорооны хийсэн гол ажил бол 7 дугаар сарын 1-ний үйл явдлаар Төрийн ордонд нээлттэй сонсгол хийснийг тус дэд хорооны дарга Х.Тэмүүжин онцлон хэлсэн.Хүний эрхийн Үндэсний комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 2008 оны илтгэлдээ нэгдүгээр бүлэг болгон 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод үүссэн үймээн, онц байдал зарласантай холбогдуулан хүний эрхийн зөрчлийг авч үзсэн байна. Тус илтгэлийг УИХ-аар хэлэлцүүлэхтэй холбогдуулж дээрх нөхцөл байдлын улмаас холбогдох хууль тогтоомжийг зөрчиж хүний эрхэнд халдан, хязгаарласан гэх 4 бүлэг асуудлыг хянан шалгаж, нээлттэй сонсгол зохион байгуулtbb_horooах үүрэг бүхий ажлын хэсгийг Хүний эрхийн дэд хорооноос 2009 оны 7 дугаар сарын 1-нд байгуулсан.

Хүний эрхийн дэд хороо "7 сарын 1 ба хүний эрх" нээлттэй сонсголыг 2009 оны 12 сарын 2-ны өдөр зохион байгуулсан бөгөөд энэ сонсголоор эхний 3 бүлэг хүний эрхийн зөрчлийн асуудлаар мэдээлэл сонсон, зохих албан тушаалтнуудаас тайлбар авсан. Тус сонсголоос хүний эрхийн зөрчлийн 4 дэх асуудал болох "хүний амьд явах эрх зөрчигдсөн эсэх" талаархи мэдээллийг сонсох үйл ажиллагааг тус асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа шүүхийн процесс дуусах хүртэл хойшлуулсан байна.

Нээлттэй сонсголд 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Нийслэл Улаанбаатар хотод үүссэн үймээний үеэр галт суманд өртөж эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн үгийг сонсож, прокурор, цагдаагийн байгууллагын удирдлага, тэдгээрийн зохих албан тушаалтнууд болон Онц байдлын штабыг ахлаж байсан холбогдох этгээдүүдийг дуудаж тайлбар авах юм.

Хүний эрхийн дэд хороо энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудаас дурдвал Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай 2003 оны тогтоолын төслийн хэрэгжилттэй танилцахаас гадна ХЭҮК-ын 2009 оны илтгэлийг дэд хороогоор хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тусгажээ. Түүнчлэн хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдолд судалгаа хийх, мэдээллийг сонсох, Монгол улс дахь хүний эрхийн өнөөгийн байдал, цаашдын бодлогын талаар энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ, судлаачдын төлөөллийг оролцуулсан дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.