Зэс хайлуулах үйлдвэртэй болох эрх зүйн үндэс тавигдлаа
2010.04.29

Зэс хайлуулах үйлдвэртэй болох эрх зүйн үндэс тавигдлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг боллоо. Хуралдаан дээр zes_hailuulahЭдийн засгийн байнгын хорооноос анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг гишүүд дэмжиж, 79.2 хувийн саналаар тогтоолыг баталсан юм. Ингэснээр Монгол улсад зэс хайлуулах үйлдвэртэй болох эрх зүйн үндэс тавигдаж байгаа юм.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүн Х.Баделхан зэс хайлуулах үйлдвэр барх талаар урьд нь яригдаж байсан уу, гишүүн Ш.Сайхансамбуу их хөрөнгө шаардсан энэ том үйлдвэр барилаа гэхэд борлуулалтын асуудлыг яаж шийдэхээ бодолцсон уу, гишүүн С.Бямбацогт үйлдвэрийг хаана байгуулах нь зохистой гэж үзэж байгааг лавлахад ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир: Урьд нь Монгол, Оросын Засгийн газрын түвшинд л зэс хайлуулах үйлдвэрийн асуудлыг ярьж байсан юм билээ. Үйлдвэр байгуулах оновчтой хувилбарыг сонгох, байгуулах бэлтгэл ажлыг хангах зэрэг тун нарийн асуудал учраас зориуд тусад нь салгаж өөр өөр хугацаа тавьж өгсөн. Борлуулалтын хувьд Хятад, бас Япон, Өмнөд Солонгос гээд өргөн зах зээл бий. Бас боловсруулалтын явцад алт, мөнгө, бусад өнгөт металлиа ялгаж авна. Иймээс борлуулалтад санаа зовохгүй байгаа. Үндсэн бүтээгдэхүүн нь хаана гарч байна, дэд бүтэц нь хэр байна зэрэг олон асуудлыг бодож тооцож байж үйлдвэрийг хаана барихаа Засгийн газар шийдэх юм гэсэн хариулт өгөв.

Тогтоолд зааснаар зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах хугацааг 2010 оны аравдугаар сарын 1-ний дотор байх, мөн үйлдвэр байгуулах бэлтгэл ажлыг 2011 оны эхний хагаст багтаахаар болжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.