Хүний эрхэд ээлтэй загвар сургууль шалгарлаа
2023.12.10

Хүний эрхэд ээлтэй загвар сургууль шалгарлаа

“ХҮНИЙ ЭРХЭД ЭЭЛТЭЙ ЗАГВАР СУРГУУЛЬ” -иар батламжлагдсан нийслэлийн ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн ХАМТ ОЛОНД баяр хүргэе.

НҮБ-ын Хүний Эрхийн Боловсролын Дэлхийн Хөтөлбөрийн зорилтын хүрээнд Олон Улсын Эмнести Интернэшнл байгууллагаас санаачлан 2009 оноос хэрэгжүүлж ирсэн “Хүний Эрхэд Ээлтэй Сургууль” хөтөлбөрийг 2013 оноос эхлэн өөрийн сургуульд тууштай нэвтрүүлэн, ерөнхий боловсролын сургуульд хүний эрхийн хандлага, соёлыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэснй хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд манлайлал үзүүлсэн тул нийслэлийн ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийг анхны “ХҮНИЙ ЭРХЭД ЭЭЛТЭЙ ЗАГВАР СУРГУУЛЬ” болгон батламжиллаа.

ХЭТТ-ын 75 жилийн ойн жил ийнхүү “ХҮНИЙ ЭРХЭД ЭЭЛТЭЙ ЗАГВАР СУРГУУЛЬ”-иар батламжлагдсан НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 118-Р СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОНДОО БАЯР ХҮРГЭЕ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан