ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ БАЙЯ! ОЛОН УЛСЫН ӨДӨР 4 САРЫН 30
2010.04.29

ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ БАЙЯ! ОЛОН УЛСЫН ӨДӨР 4 САРЫН 30

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор 1998 оноос АНУCHILD-д 4 сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор тэмдэглэн эхэлж, 2001 оноос бусад орнууд нэгдэн энэ өдрийг “Хүүхдээ зодож шийтгэхгүй байя! ” олон улсын өдөр болгон дэлхий нийтийн түвшинд зохион байгуулах болсон юм. Энэ өдөр дэлхийн олон оронд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, тэднийг хэрхэн хүмүүжүүлж байгаа тухайгаа эрэгцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг юм. Хүүхдийг ивээх сангийн Олон улсын сүлжээ нь “Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэлийг таслан зогсоох Дэлхийн санаачлага” хөдөлгөөний үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг.Их Британий Хүүхдийг ивээх сан идэвхтэй ажиллан 2008 оноос эхлэн “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх!” нөлөөллийн ажлууд зохион байгуулж Монгол улсад жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны олон улсын өдрийг тэмдэглэдэг уламжлал бий болгосон.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.