Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлнэ
2010.04.30

Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлнэ

Нийслэлд Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээno_smokeр 2010-2011 онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж ажиллаж эхэллээ.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн алба, Хууль зүйн хэлтэс нь Тамхины хяналтын тухай хууль, Нийслэлийн ИТХТ-ийн  2009 оны 167 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотод тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих” журмыг сурталчлах, олон нийтэд тамхины хор хөнөөлийг ойлгуулах ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын ҮҮХ, Адра Монгол Олон улсын байгууллага зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч сургалт сурталчилгааны ажлыг зохион явуулж байна.

Энэ оны I улирлын байдлаар  дээрх байгууллагын төлөөлөл оролцсон ажлыг хэсэг байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр 2010-2011 онд хийх ажлын төлөвлөгөөг боловсрууллаа. Ингэхдээ холбогдох газруудаас санал авч нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар батлуулж, 9 дүүрэг болон Засаг даргын дэргэдэх агентлаг, харъяа газруудад гуравдугаар сард 3/400 тотоор хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж байна.“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад нэгжийн оролцоо” сэдэвт сургалтыг нэгдүгээр сард “Адра” олон улсын байгууллагатай хамтран Налайх, Баянзүрх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-т явуулсан бол өнөөдөр Сүхбаатар дүүрэгт зохион байгууллаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.