Улаанбаатарчуудын ундны эх үүсвэрт буй ААН-дийн газар эзэмших зөвшөөрлийг цуцална
2010.04.30

Улаанбаатарчуудын ундны эх үүсвэрт буй ААН-дийн газар эзэмших зөвшөөрлийг цуцална

Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгуулbohir_usлага, иргэдийн газар эзэмших зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг ойрын үед гаргана гэдгээ нийслэлийн удирдлага мэдэгдлээ.

“Бараг дэлхийд ганц гэж хэлж болох газрын гүний цэвэр ус хэрэглэдэг Улаанбаатар хотын хувьд хөрсний бохирдолд онцгой анхаарах ёстой. Ундны усны гол эх үүсвэр орчимд ямар нэг бохирдол бий боллоо гэхэд улаанбаатарчууд тэр чигээрээ хордох аюул үүсэх учир онцгой энэ бүсэд ямар нэг үйл ажиллагаа явуулах ёсгүй.Улаанбаатарчуудын ундны эх үүсвэр орчмыг модоор нь, зүлгээр нь, ойгоор нь хамгаалах ёстой” гэж хотын дарга үзэж байгаа юм. Тэрбээр энэ тухайгаа Зөвлөлийн хурал дээр Ус сувгийн удирдах газраас оруулж ирсэн “Усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн газар чөлөөлүүлэх тухай” Захирамжийн төслийг хэлэлцэх үеэр илэрхийлсэн байна.

Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн онд захирамж гаргаж, Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, ААН-ийн судалгааг гарган, түүнийг чөлөөлөх арга хэмжээ авахыг үүрэг болгосон боловч хэрэгжихгүй зөрчигдсөөр байгаа юм.

Одоогоор усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дотоод мужийн дэглэм зөрчин суурьшил бий болгосон 280 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.