Б.Жавхлан: Манай улс 2024, 2025 онд төлөх ямар нэгэн бондын өргүй болсон
2023.12.13

Б.Жавхлан: Манай улс 2024, 2025 онд төлөх ямар нэгэн бондын өргүй болсон

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуулуудын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнгөрсөн аравдугаар сард "Евро" бондын 500 сая ам.долларыг өөрсдийн эх үүсвэрээр буюу Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн эргэн төлөлтөөр төлж дуусгасан. Одоо 10-аадхан хоногийн дараа Хөгжлийн банкны "Самурай" бондын эргэн төлөлт хийнэ. Ингэснээр Монгол Улс 2023 онд тэрбум гаруй төгрөгийн бонд, хүүгийн төлөлт хийсэн нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлт болж байна. Түүнчлэн 2024 онд эргэн төлөгдөх "Хуралдай" бонд, 2026 онд эргэн төлөгдөх "Номад" бондыг дахин санхүүжүүлэх, өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн. Ингэснээр манай улс 2024, 2025 онд ямар нэгэн бондын өр төлөх хуваарьгүй боллоо. Тиймээс бид 2026 он хүртэл валютын нөөц бүрдүүлэх боломжтой болж байна. Ингэснээр бид эртдээ гэхэд 2029 онд бүх бондын төлбөрийг барагдуулж дуусна” гэв.