2010.05.03
Байнгын хороо сонгуулийн ардчиллыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болов
Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах урьдчилсан нөхцөл болсон ардчилсан засаглалыг бэхжүүлэх асуудал нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хоорондын хамтын ажиллагааны нэг чухал хэсэг юм. Иймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Сонгуулийн тогтолцоогоор дамжуулан төлөөлөл, оролцоог хангах нь” төслийг 2010-2011 онуудад хэрэгжүүлэхээр болж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө. Энхтүвшин, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Акбар Усмани нар төслийн баримт бичигт өнөөдөр Төрийн ордонд гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд сонгуулийн шинэтгэлийн талаархи мэтгэлцээн, хэлэлцүүлэг явуулахад шаардлагатай мэдлэг, мэдээллийн суурь бий болгох, жинхэнэ төлөөлөл бүхий ардчиллын зарчим, хэм хэмжээг эрхэмлэсэн шинэтгэлийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх; сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах УИХ-ын Ажлын хэсэгт сонгуулийн тогтолцооны хувилбар, томъёоллыг боловсруулахад нь болон улс төрийн намуудын тухай эрх зүйн зохицуулалтыг сонгуулийн тогтолцооны шинэтгэлтэй уялдуулах зорилгоор Улс төрийн намын тухай хуульд шинжилгээ хийх, улс төрийн намын бодлого боловсруулах, хүний нөөцийн удирдлага, чадавхийг бэхжүүлэх зорилгоор намын байгууллагын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагаанд үнэлгээ хийхэд дэмжлэг, техник туслалцаа үзүүлэхээр төлөвлөжээ.
Нийтдээ 310,000 ам.долларын санхүүжилттэй энэхүү төслийн үр дүнд үндэсний болон орон нутгийн түвшин дэх засаглалын байгууллагуудын ардчилсан, иргэдийн оролцоот удирдлагын чадавхи нэмэгдэж, УИХ, орон нутгийн Хурлуудын төлөөлөл, хяналтын үүрэг дээшлэх юм байна. УИХ-аар сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ цаг үетэй уялдуулан төсөлд дэвшүүлэн тавьсан дээрх зорилтуудын хүрээнд олон улсын зөвлөх профессор Бэнжамин Райли удахгүй манай улсад ирэх аж. Тэрбээр УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд, УИХ-ын гишүүд болон Сонгуулийн ерөнхий хороо, Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо, улс төрийн намууд, иргэний нийгэм, үндэсний экспертүүдийн төлөөлөгчидтэй уулзаж, сонгуулийн хуулийн төслөөр санал солилцох юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.