2010.05.03
Уурхайчдын нийгмийн асуудал, нөхөн төлбөрт анхаарал хандуулав
УИХ-ын өнгөрсөн баасан гаригын Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Батбаяраас Ерөнхий сайдад тавьсан “Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт болон Налайхын уурхайн ажилчдын нөхөн олговрын талаарх асуулга”-ын хариуг эхлээд сонслоо. Засгийн газрыг төлөөлөн НХХ-ийн сайд Т.Ганди чуулганы хуралдаанд хүрэлцэн ирж, гишүүдийн асуулгад хариулан, бэлтгэсэн танилцуулгаа сонсгосон юм.
1990-ээд оны дунд үеэс уурхайнууд хувьчлагдаж, тэнд ажиллаж байсан ахмад болон хөдөлмөрийн чадвараа алдсан зарим уурхайчдын тэтгэвэр, тэтгэмжийн асуудал эзэнгүй үлдсэн тухай сайд Т.Ганди УИХ-ын гишүүдэд нэлээд тоо баримттайгаар ярилаа. НХХ-ийн яамнаас энэ талаар удаа дараа арга хэмжээ авч ирсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль батлагдсанаас хойш ч зохих арга хэмжээг хэрэгжүүлж иржээ. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс нөхөн олголт хийгээд эхэлсэн юм байна. Түүнчлэн харьяалалгүй тахир дутуу иргэдийн нөхөн төлбөрийг нөхөн олгох асуудал ч биеллээ олж эхэлжээ. Эрүүл мэндийн яам, НХХ-ийн яаманд хандаж иргэдээс өргөдөл, гомдол олноор ирэх болсон бөгөөд зохих арга хэмжээг авч байгаа талаар сайд ярилаа. Тухайлбал, саяхан л гэхэд Бор-Өндөрийн 38 иргэний төлөөлөлтэй уулзан, хөдөлмөрийн чадвараа алдсан уурхайчдын нийгмийн асуудлын талаар санал бодлоо солилцсон юм байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 7-р зүйлийн дагуу нөхөн төлбөр авах иргэдэд өгөх мөнгөний талаарх тооцоо судалгааг хүснэгтээр нарийвчлан гаргасан аж. Мөн хуулийн 97-р зүйлд зааснаар уурхайчдын нөхөн төлбөр авах асуудлыг Засгийн газарт оруулахаар бэлтгэж, энэ тухай судлан шийдвэрлэх ажлууд явж байгаа юм байна. Уурхайчдаас нөхөн төлбөрийг сарын 300 мянган төгрөгөөр тогтоох санал ирснийг судалж үзээд 150 мянган төгрөг байхаар тооцоолсон хэмээн сайд ярилаа. Үүнд зориулж 727,2 сая төгрөгийг Засгийн газраас гаргахаар тогтоод байгаа аж. Уурхай тус бүрээр нь нарийвчлан гаргахад 628, 289, 20, 300, 430 гэсэн хүний тоо гарсан бөгөөд харьяа аймаг, хотын хөдөлмөр, халамжийн хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс асуудлыг хамтран шийднэ гэж үзэж байгаагаа сайд хэлсэн. Асуулгын хариуг сонссоны дараа УИХ-ын гишүүд асуулт тавилаа.
УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн: -Энэ бол олон жил яригдаж байгаа, цэгцтэй ойлголт өгдөггүй явж ирсэн асуудал. Уурхайнууд харилцан адилгүй асуудалтай байдаг. Сайдын ярианаас үзэхэд энэ бүх асуудал одоо л нэг цэгцрэх нь гэж ойлгож болох уу? Гарах зардлыг хэзээ яаж шийдэх вэ. Нийт хичнээн төгрөг зарцуулах вэ.
НХХ-ийн сайд Т.Ганди: -Уурхайчдын нөхөн төлбөр, нийгмийн асуудлыг шийдэхийн тулд бүх тооцоо судалгааг хийгээд бид ажиллаж байна. Төрийн өмчийн хороо гэхэд л энэ асуудалд бас оролцох ёстой. Учир нь төрийн энэ ажлыг эзэнгүйдүүлж болохгүй. Нийгмийн асуудлыг нь шийдсэн олон уурхай байгаа ч, урьд нь уурхайд ажиллаж байсан ахмадууд болон хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн халамжийн асуудлыг хоцроосон явдлыг бид одоо нөхөж хийж байна. Энэ нь нэг удаагийн арга хэмжээ мэт харагдавч бүх асуудлыг шийдсэн байх боломжтой гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Сайдын мэдээлэлд Бор-Өндөрийн уурхайгаас халамж хүртэх иргэдийн тоо зөрүүтэй дурдагдлаа. Бэрхийн уурхайн тоо ч гэсэн арай өөр байх шиг байна.
Сайд Т.Ганди: -430 хүн Бор-Өндөрт ажиллаж байсан. Тэдний асуудал шийдэгдэнэ. Тэд өөрсдөө тооцоо хийгээд хүн бүрт нэг сая гаруй төгрөгөөр тооцсон байна лээ. Бид хуулийн дагуу Ажлын хэсэг гарган ажиллаж, нэг хүнд сар бүрийн 150 мянган төгрөг өгөх боломжтой гэж тооцсон.
УИХ-ын гишүүн Д.Алтангэрэл: -Бэрхийн уурхайд байсан 300 гаруй уурхайчны асуудал бий. Тэд гомдол санал тавихдаа, Хөдөлмөрийн хуулийн заалт биелэгдэхгүй байна, гар дээр тавих мөнгө нь бага байна гэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р заалтын асуудал байгаа. Одоо та нар Засгийн газраар үүнийг шийднэ гэж байна. Тэгвэл үүнийгээ бүрэн төгс шийдэж чадах уу. Ялгавартай хандана гэсэн нэг асуудал байна. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрийнх арай өөрөөр мөнгө төгрөг нь тогтоогддог. Бэрхийн уурхайнханд зөвхөн нэг л удаа мөнгө олгосон уу?
Сайд Т.Ганди: -Хуулинд тодорхойгүй заасан зүйл байгаа ч, ялгавартай хандахыг аль болох зохицуулалт хийж, хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гаргаад явж байгаа. Харин энэ тал дээр бол томоохон уул уурхайн байгууллагууд өөрсдөө дотооддоо зохицуулалт хийгээд ирсэн байдаг юм билээ.
УИХ-ын гишүүн З.Энхболд: - Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийг би гайхаад л сууж байна. Одоо бас баахан уурхай хаагдвал үлдэх хүний өр төлбөрийг улс төлөөд л явдаг энэ хуулиа хэзээ шинэчилж, зах зээлд зохицуулах вэ. Өөрчлөх болоогүй юм уу? Сайд та өнгөрсөн зууны юм л яриад байна. Хувьчлагдсан үйлдвэрүүд өөрсдөө л энэ асуудлыг шийднэ шүү дээ. Зөвхөн хариуцагчгүй болсон тухайд л ярих юмыг энд ярих хэрэгтэй. Бусдынх нь эзэн холбогдогч нь амьд сэрүүн байж л байгаа шүү дээ. Жишээ нь, Оюутолгой хэдэн арван жилийн дараа хаагдлаа гэхэд л тэнд ажиллаж байсан хүмүүсийн нөхөн олговрыг төр, засаг шийдэх хэрэг үү? Наад хоцрогдсон хуулиа Засгийн газар даруй өөрчлөөч.
Сайд Т.Ганди: -Санал нэг байгаа ч, уурхайнуудад өмнө нь ажиллаж байсан иргэдийн нөхөн олговор, халамжийн асуудлыг төр шийдэх нь зөв байхаа. Манай яамны зүгээс хүний эрүүл мэндэд хортой халтай, хүнд бус, ажиллах нөхцлийг нь зохих түвшинд бүрдүүлсэн нөхцөл байдлыг иргэнийхээ өмнөөс уурхайнуудаас шаардах, иргэнээ хамгаалах чиглэлээр зохицуулалт хийхээр ажиллаж байна. Хувьчилж аваад ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж чадаагүй бол хүнийг хохироож үлдээхгүй байх гэсэн үүднээс төр иргэндээ анхаарал тавьж байгаа нь буруу зүйл биш байх гэж бодож байна. Аж ахуйн нэгж, байгууллагад бол хүнд хортой нөхцөлд ажилчдыг байлгах сонирхол байдаг байх. Тэгээд төрөөс нөхөн төлбөр авах буруу эрмэлзэл байгааг бодож үзээд, эвтэйхэн шийдэх хэрэгтэй байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Батбаяр: -Би Засгийн газраас маш тодорхой зүйл асуусан. Гэтэл бодит байдалд тохирсон хариулт ирсэнгүй, хангалтгүй хариу авлаа. Ер нь мөнгө өгч чадах уу, үгүй юу?.89-р тогтоол гаргаад удлаа. Амьдрал дээр хэрэгжсэн нэг ч юм тэнд алга. Дэвэн дэлхийн юм хамж биччихээд, энэ танилцуулгад байгаа зарим зүйлийг нь ч сайн ойлгохгүй байна. Ялангуяа Эрдэс баялгийн яам. Би дөрвөн асуудал цогцоор нь асуусан. Гэтэл өгсөн хариултыг сайтар ойлгохгүй байна.
Сайд Т.Ганди: -Мөнгө өгнөө. Нийт 425 хүн бүртгэлтэй байна. Асуудлыг Засгийн газарт удахгүй оруулна. Налайхын уурхай хувьчлагдсан гэж байгаа ч өнөөдөр энэ уурхай үндсэндээ зогссон тул тэнд ажиллаж байсан хүмүүсийн хохирсон байдлыг нөхөн олговроор шийдэх гэдэг рүү Засгийн газар орж байгаа. Удахгүй нөөцөөсөө гарган шийднэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.