400 орчим тэнэмэл иргэнийг бүртгэж, хүний хөгжлийн дэвтрийг нь олгожээ
2010.05.03

400 орчим тэнэмэл иргэнийг бүртгэж, хүний хөгжлийн дэвтрийг нь олгожээ

Улаанбаатар хот дахь орон гэргүй, траншейны гэх тодотголтой иргэдийг хүний хөгжил сангаас олгож байгаа мөнгөн тэтгэмжид хамруулахtenemel_irgedдаа Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан тус төвөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран нийслэлийн хэмжээнд тэнүүчлэн амьдарч байгаа иргэдийн судалгаа, бүртгэлийг нарийвчлан гаргах, бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулж байгаа ажээ.

Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төвийн даргын мэдээлснээр, Нарантуул, Хархорин зах, Бөмбөгөр худалдааны төв, Төмөр замын вокзал, Сансрын тунель, Улаанчулуутын хогийн цэг, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв зэрэг тэнэмэл иргэд төвлөрдөг газруудаар зарлал тарааж, бүртгэснээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 400 орчим иргэнийг шинээр бүртгэлд хамруулжээ. Эдгээр иргэд бүгд ямар ч бичиг баримтгүй байсан агаад тэдний энэ зөрчлийг арилгаж, Хүний хөгжил сангаас олгогдох тэтгэмжинд хамруулснаар тэнэмэл иргэдийн нэгдсэн бүртгэл гаргахад чухал ач холбогдолтой болох юм. Одоогоор тус төвд орон гэргүй 1200 орчим иргэн бүртгэлтэй байна.

Тэнэмэл, орон гэргүй иргэдийг бүртгэж, тухайн иргэний талаархи бүх мэдээллийг тусгай прогараммд нэгтгэн, нэгдсэн сан үүсгэх ажлыг зохион байгуулахад шаардлагатай байгаа өндөр хүчин чадлын компьютерийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хотын дарга төрийн сангийнханд даалгасан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.