Сар бүрийн сүүлийн бямба гаригийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болголоо
2010.05.03

Сар бүрийн сүүлийн бямба гаригийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болголоо

Эрүүл саруул орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс сар бүрийн сүүлийн 7 хоногийн бямtseverlegeeба гаригийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгож буйгаа хотын дарга өнөөдөр хуралдсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн дээр зарлалаа.

Өнгөрсөн сарын сүүлээр зохион байгуулсан бүх нийтийн их цэвэрлэгээнд өмнө нь зарлагдаж байсан бүх нийтийн цэвэрлэгээнүүдээс хоёр дахин их хүн хамрагдаж, жирийн өдрүүдтэй харьцуулахад хоёр дахин их хог тээвэрлэсэн хэдий ч нийслэлийн хэмжээнд нийт оролцох ёстой байгууллагуудын 50 орчим хувь нь л хамрагджээ.Иймээс цаг агаарын эрсдэл ихтэй, хөрсний бохирдол анхаарал татах хэмжээнд хүрчихсэн байгаа энэ үед иргэд, байгууллага, аж ахуйн нэгж/ААН/-үүд өөрсдийн ухамсраар орчноо цэвэрхэн байлгаж, тохилог аж төрөх нөхцлийг өөрсдөө бүрдүүлэхэд анхаарал хандуулахыг хотын дарга уриалсан байна.

Гэхдээ хотын зүгээс албадлагын маягтай нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахгүй гэдгээ тэрбээр хэлээд, “21 дүгээр зуунд амьдарч буй иргэд өөрсдийн ухамсраараа, ажиллаж, амьдрах орчноо цэвэр байлгах нь өөрсдийнхөө эрхийг дээдлээд, санаачлагаараа хийх ажил. Харин хотын зүгээс тэдний татан төвлөрүүлсэн хогийг тээвэрлэх талаар хамтран ажиллах болно” хэмээн тайлбарласан байна.Бүх нийтийн цэвэрлэгээний үеэр Хот тохижилтын газраас 3,2 км автозамын тусгаарлах хайсыг угааж цэвэрлэн будаж, 660 ширхэг хогийн савыг засварлаж, будсан байна. Мөн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль хамгаалах газраас зуслангийн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, зуслангийн хог хаягдлын 80 гаруй хувийг бүрэн цэвэрлэжээ.Хог цэвэрлэгээний ажил яригдсантай уялдуулаад хотын дарга иргэд, байгууллага, ААН-дийг хогоо хаяхдаа ангилан ялгадаг болгож хэвшүүлэх, ангилсан хог хаягдлыг хогийн цэгт яаж хүргэх, аль, дүүрэг хорооноос энэ ажлыг эхлэх талаар төлөвлөгөө боловсруулахыг ЗАА-нд үүрэг болголоо.

Мөн тохижилт, цэвэрлэгээ, хөрөнгө оруулалт гээд нийслэлийн нүүр царайг илтгэх ажил эхэлсэн энэ сард албан тасалгаанд бус гадуур ажиллаж, бүтээн байгуулалтыг биечлэн удирдахыг нийт удирдах ажилтнуудад хандан уриалсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.