2010.05.03
Намын бүлгийн гишүүд парламентын ордон барих асуулаар санал зөрөөтэй байна.
Өнөөдөр УИХ дахь МАХН-ын бүлгийн ээлжит хурал болж улс орны эдийн засаг, нийгмийн асуудалтай холбоотой нэлээд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Үүнд, Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Ипотекийн зээлийн гэрээ, Парламентын ордон барих төсөл, Хаягдал төмөр боловсруулах үйлдвэр байгуулах гээд хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм.
Үүнээс хамгийн их маргаан дагуулж санал зөрчилдөж буй нь парламентын ордны асуудал байлаа. 2003 оноос эхлэн яригдаж байгаа ч одоо болтол эцэслэн шийдэж чадахгүй байгаа нь ордон барих газартай холбоотой юм. Одоо байгаа төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг зайлуулан тэр суурин дээр нь шинэ ордныг барих шийдвэрийг 2008 оны 11-дүгээр сард гаргасан аж. Энэхүү шийдвэрийг нэр бүхий 22 гишүүн эсэргүүцэж цуцлуулах талаар иргэдийн гарын үсэг цуглуулах зэрэг ажлуудыг хийгээд эхэлсэн билээ. Иймд ард түмэндээ төрөх, сургууль, эмнэлэг барьж өгөхгүй байж өөрсдөдөө шинэ байшин бариад суугаад байх ёсзүй байх учиргүй гэж үзэгсэд байхад гаднын улс оронд парламент нь Засгийн газраасаа тусдаа байртай байдаг гэсэн санал ч яригдаж байлаа.
Үүний эцэст энэ ажлыг хариуцаж байгаа Шадар сайд мэдээлэл хийсэн юм. Түүний ярьснаар бол шинээр баригдах ордны орчимд ногоон байгууламжтай байна, энэ нь одоогийн ногоон байгууламжийн 94 хувийг эргүүлээд байгуулчихлаа гэсэн үг. Хэрвээ монголчууд энэ мөнгөөр ордон байгуулахгүй юм бол өөр зориулалтаар өгөхгүй гэдэг саналыг Кувейтийн сангаас хэлдэг аж.
Иймээс буцалтгүй тусламжаар баригдах ордонг дэмжээд явуулбал яасан юм бэ гэсэн саналтай гишүүд олонхи байлаа.Түүнчлэн хаягдал төмөр, хог хаягдал боловсруулах үйлдвэр барьж байгуулах ажлыг судлах ажлын хэсэг байгуулахыг яаравчлах талаар ярив. Харин Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулсан байна. Энэ нь хуулийн салбарын шийдэх ёстой өөр олон асуудал байдаг түүнтэй нь уялдуулья гэсэн зарчим байлаа. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх бүлгийн хуралд оролцон Бүлгийн гишүүд, Намын аппаратынхан оролцсон хамтарсан есөн ажлын хэсэг байгуулах талаар танилцууллаа. Эдгээр нь сонгуулийн хууль, эрүүл мэндийн шинэчлэл, хөдөлмөр эрхлэлт зэрэг нийгэм эдийн засгийн хөгжилд түлхэц болохуйц асуудлууд байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.