2010.05.04
Ш.Сайхансамбуу гишүүн Сангийн сайдад амаа “гуядуулдаг”
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу Сангийн сайдад амаа олон удаа “гуядуулж” байгаа гэнэ. УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны хуралдаан дээр Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Монголын ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих төслийн зээлийн болон санхүүжилтийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ үед эрхэм гишүүн Сангийн сайдаас “Энэ зээлийн 4.8 сая евро монгол хүнийг орон суужуулхад хүрэлцээтэй мөнгө биш байна. Зүгээр туршилт хийгээд байгаа юм шиг санагдах юм? Амжилттай хэрэгжвэл цаашаагаа дахин үргэлжлэх үү?” хэмээн асуусан юм. Харин сангийн сайд түүний энэ асуултыг анхаарахгүй байсанд тэрээр “Баярцогтоо би асуулт асууж байна. Сонсоогүй байж ам дагуулж ярьдаг шүү. Би ч сангийн сайдад олон удаа амаа “гуядуулж” байгаа шүү “ гэлээ.
О.Батзаяа
О.Батзаяа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.