2010.05.04
Булган аймгийн Уньт сумаас Хөвсгөл аймгийн Тариалан сум хүртэл 88 км хатуу хучилттай авто зам барина
УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан хоорондын зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Манай улс авто замын төслийг хэрэгжүүлэх чиглэлээр Кувейт улстай 1996 оноос эхлэн хамтран ажиллаж, Дархан-Эрдэнэт-Булганы чиглэлд хатуу хучилттай авто зам барих ажлыг эхлүүлсэн бөгөөд одоо ч амжилттай үргэлжилж байгаа юм байна. Өмнө нь хэрэгжүүлсэн төслүүд амжилттай явагдсан тул Кувейтын тал Булган аймгийн Уньт сумаас Хөвсгөл аймгийн Тариалан сум хүртэл 88 км хатуу хучилттай авто зам барихад зориулж 20.5 сая ам.долларын санхүүжилтийг 22 жилийн хугацаатай, жилийн 2.5 хувийн хүүтэй олгохоор болоод байгаа аж.
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр: Уньт-Тариалангийн болон Уньт-Мөрөнгийн чиглэлийг яаж сонгож авсан юм. Манайхаас энэ чиглэлийг санал болгосон уу? эсвэл Кувейтээс энэ чиглэлд тавья гэсэн үү? Гэхэд ЗТБХБ-ын яамны төлөөлөгч “1996 онд манайхаас хэд хэдэн чиглэлийг замын чиглэлийг Кувейтийн талд танилцуулсан. Кувейтийн тал аялал жуулчлалын чиглэл гэдгээр нь энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа хэлсэн “ гэлээ.
Ш. Сайхансамбуу гишүүн:Үүнээс өөр Кувейтийн талтай хамтран авто замыг сайжруулах болон шинээр зам тавих төсөл байгаа юу? Гэхэд Сангийн сайд С.Баярцогт “Кувейтийн тал төрийн ордон барихаар өгч байгаа тусламжийн мөнгөө авч хэрэгжүүлсний дараа дараачийн хөрөнгө оруулалтын асуудлыг ярина гээд байгаа гэлээ.
Ингээд хуулийн төслийг гишүүд дэмжиж, хэлэлцэхээр боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.