Комиссын 20 жилийн ой болно
2010.05.04

Комиссын 20 жилийн ой болно

Энэ онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны 20 жилийн ой болно. Ой угтаж холбогдох helmegsediin_hoshooхууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллахын зэрэгцээ хийсэн ажлаа олон нийтэд тайлбарлан таниулах түүний дотор хэлмэгдэгсэд, цагаатгалтай холбоотой хэвлэгдэн гарсан ном, товхимолын үзэсгэлэн гаргах, “Улс төрийн хэлмэгдүүлэлт” цагаан номыг үргэжлүүлэн гаргах болон “Хэлмэгдэгсдийн намтрын товчоон” номыг хэвлэн гаргах асуудлыг шийдвэрлэх, Комиссын ойд зориулж товхимол, баримтат кино хийж олны хүртээл болгох зэрэг ажил хийнэ.

Энэ тухай өнөөдөр болсон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хуралдаанаар ярилцав. Мөн хуралдаанаар орон сууц авах, орон сууцныхаа нөхцлийг сайжруулахыг хүссэн хэлмэгдэгчдийн өргөдлийг барагдуулах талаар санал солилцов. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 20 гаруй хэлмэгдэгч орон сууцны дараалалд байгаа ажээ гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.