Дорноговь аймаг дах цэргийн ангиудаар яваад ирлээ
2010.05.05

Дорноговь аймаг дах цэргийн ангиудаар яваад ирлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Батлан хамгаалах яамны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай тэргүүтэй хүмүүс эх орондоо бbatsuuri_ya_tseregатлан хамгаалах үүргээ биелүүлж байгаа цэрэг дайчдаа эргэлээ.

Тэд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож тус ангид Батлан хамгаалахын сайдын тушаалаар шинээр бий болгосон байлдааны тугийг гардуулан өгөв. Энэ ангийн бие бүрэлдэхүүнээс шилдэг дайчид нь одоо Афганистан, Сьерра-Леонд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хэдхэн жилийн өмнө тус ангийн цэргийн алба хаагчдаас ганцхан хүн хувийн машинтай байсан бол эднийхэн энхийг сахиулж хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаагийн ачаар эдүгээ 17 машинтай болсныг захирагч нь мэдээлсэн нь содон байлаа.

Тэрчлэн Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн нар Дорноговь аймагт цэргийн насны залуусаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн буюу мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгаж ирсэн байдал болон эхэлж буй ээлжит цэрэг татлагын бэлтгэлтэй танилцлаа. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг Оросын цэргийн ангиуд байрлаж байх үеэс ихээр хадгалагдан үлдэж одоог хүртэл цөөнгүй иргэдэд гэмтэл бэртэл учруулж буй тэсрээгүй галт хэрэглэл бүхий 40 га аюултай талбайг аюулгүй болгоход дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсныг Батлан хамгаалан яамны сайд хүлээн авч мэргэжлийн бүлэг газар дээр нь ажиллуулахаар болов.

Дараа нь Дорноговь аймгийн Хар тойром дахь нөөц аэродромын байдалтай танилцаж, Улаанбадрах суман дахь 065 дугаар ангийн харьяа 253 дугаар салбарын бие бүрэлдэхүүнд үүрэг даалгавар өглөө.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.