“Хятад найз чинь ямарч хүн юм билээ”
2010.05.06

“Хятад найз чинь ямарч хүн юм билээ”

УИХ-ын гишүүн Б.Батбаяр урд хөршид эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Тэгсэн чинь Хятадын аль ч билээ мужийн төмөр замын дарга нь тэр эbatbayar_bмнэлэгт нь эмчлүүлж байсан юм байх. Тэр хоёр чухам л өглөө, өдөр, оройгүй эмнэлгийн хашаанд салхилж элдвийг хөөрөлддөг байж. Тэгсэн нөгөө Хятад нөхөр Оросын төмөр замын “РЖД” компани манай “Эрдэнэс МГЛ”-ийг хөрөнгө босгох гэж яваа тухай манай гишүүнд хэлж гэнэ. Үүнийгээ тэрбээр өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Төмөр замын талаар бодлого хэлэлцэх үеэр их л ноцтой мэдээлж сенсаци тарих гэж оролдов. Гэхдээ эрхэм ” молекул” өмнө нь байнгын хорооны хуралдаан дээр ч яг энэ тухай ярьж байсан байхгүй юу. Ер нь л эрхэм гишүүн маань таахалзана гэгчээр нэг юм ярихаасаа эсэн хүмүүсийн анхаарал татах гэж хэрэндээ хичээж, маазардаг нэгэн л дээ.

Харин салбарын сайд нь түүний асуултанд ” Хамт эмнэлэгт хэвтэж байсан хятад найз чинь ямар ч хүн юм билээ Ер нь монголддоо эмчлүүлж , байлдаа бодлогын ийм том асуудал хэлэлцэж байхад ийм хариуцлагагүй юм ярьж байдаг Тавантолгой хэний нэр дээр байсныг ярьвал олон юм болох байх шүү” гэсэн хариу барьсан юм даа.

Эх сурвалж: Үнэн сонин


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.