ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР МЕНТОР СЭТГЭЛ ЗҮЙЧИЙГ АЖИЛЛУУЛНА.
2024.01.08

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР МЕНТОР СЭТГЭЛ ЗҮЙЧИЙГ АЖИЛЛУУЛНА.

Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны А/365 дугаар тушаалаар 2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-д ажилладаг "Боловсролын сэтгэл зүйч"-дэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх Менторуудын сонгон шалгаруулалтыг 2023 оны 12 дугаар сард 2 удаагийн үе шаттай зохион байгуулсан.

Тус сонгон шалгаруулалтад 56 хүн оролцсоноос баримт бичиг болон ярилцлагадаа тэнцсэн 31 сэтгэл зүйч МЕНТОР-оор ажиллах эрхтэй болсон юм.

Өнөөдрөөс тус Менторууд үйл ажиллагааны төлөвлөгөө болон чиглэлээ авч ажиллаж эхэлж байгаа бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр 21 аймаг, 9 дүүргийн нийт сурагч, мөн тэдний ар гэр, асран хамгаалагч, багш, ажилтан, нийт хүн амын 25%-ийн амьдралын чанарт шууд болон шууд бус эерэг нөлөөлөл үзүүлнэ.

Үүнд:
•Сурлагын амжилт чанар сайжирна.
•Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын тохиолдол багасна.
•Бие махбодийн өвчлөл багасна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан