Гал түймрийн аюулаас болгоомжилж, анхаарал сэрэмжтэй байхын Улсын онцгой комиссын дарга сануулж байна
2010.05.07

Гал түймрийн аюулаас болгоомжилж, анхаарал сэрэмжтэй байхын Улсын онцгой комиссын дарга сануулж байна

Өнгөрсөн амралтын өдөр Дорнод аймагт гарсан түймрээс үүдэж 2 хүний амь нас эрсэдсэн хэрэг гарсан. 9 айлын гэр, 10 айлын өвөлжөө хаваржаа шатсан түймрийг 5 сарын 2-ны өдөр бүрэн унтрааж чадсан ч багагүй хохирол үлдээжээ. 300 гаруй хүн 30 гаруй техник хэрэгслийн тусламжтайгаар дарсан түймрийн хохиролд 30 сая төгрөг зарцуулахаар засгийн газраас шийдсэн байна. 300 гаруй хүний хоол хүнсэнд 7 сая төгрөг, шатахууны зардалд 4 сая, амь үрэгдсэн 2 иргэний гэрт тус бүр 1 сая төгрөг, 11 сая төгрөгийг иж бүрэн гэр 9-ийг авахад зарцуулахаар болжээ. Санамсаргүй байдлаас үүссэн түймэр хүний буруутай хайнга үйлдлээс болсныг ч шадар сайд хэллээ. Өнөөдрийн байдлаар 8 аймгийн 14 сумд 19 удаа ой хээрийн түймэр гарчээ. Үүний улмаас 2 хүн нас барж, 3 хүн түлэгдэж, 1000 гаруй толгой мал шатсан байна. Тиймээс хуурайшилт ихэсдэг дулааны энэ үед галтай харьцахдаа болгоомжтой хандаж гэрийн үнс цогоо ч ил задгай хаяхгүй байхыг санууллаа. чухам санамсаргүй жижигхэн мэт боловч энэ үйлдлээс 2 хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг үүдснийг ч сануулсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.