Тэргэнцэртэй иргэдийн марафон болов
2010.05.07

Тэргэнцэртэй иргэдийн марафон болов

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудалд төр, олон нийтийн анхаарлыг хандуулах,tergentsertei_irged конвенцийн үзэл санааг сурталчлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “нийгмийн халамж хүртэгч “объект” биш, эрх эдлэгч, баялаг бүтээгч” болохыг нотлон харуулах зорилгоор “Хүртээмжтэй орчин” сарын аянг санаачлан зохион байгуулж байгаа билээ.Тус аяны хүрээнд тэргэнцэртэй иргэдийн марафон амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн марафонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудалд төр, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Хүртээмжтэй орчин” нэг сарын аяны хүрээнд “Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхалтыг зогсооё” уриан дор зохион байгуулагдав. Марафон эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрд 60 тэргэнцэртэй иргэн оролцож, хурд хүчээ сорьсон юм. Дархан, Төв, Налайх, Хэнтий, Архангайгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд ирж оролцсоноос эрэгтэй төрөлд Сүхбаатар дүргийн иргэн Б.Эрдэнэтөгс тэргүүлж Хан-Уул дүүргийн иргэн Г.Батбаяр удаалав. Харин эмэгтэйчүүдээс Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Цолмон тэргүүлж, Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Даваасүрэн удаалав. Энэхүү тэмцээний зорилго нь спортын арга хэмжээгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг идэвхжүүлэн, нийгэмшүүлэх сэтгэлзүйн дэм өгөх, цаашлаад хөдөлгөөний дутагдлаас ангижруулахад оршиж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.