Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2010.05.10

Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ардчилсан нам ҮЗХ-ны гишүүдийн дунд “Сонгуулийн тухай хуулийн анхдугаар хэлэлцүүлэг” 2010 оны 5-р сарын 7-ны өдөр Төрийн ордны Б танхимд 14:00 цагт зохион байгууллаа.
an_hural_songuuli
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд болон УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийг төлөөлж АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар санаачилсан хуулийн төслөөрөө илтгэл тавьлаа. Хэлэлцүүлэгт АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүд болон ҮЗХ-ны гишүүд оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд ЕНБДарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийсэн бөгөөд тэрээр “ Ардчилсан нам ҮЗХ-ны гишүүдээ Хууль эрх зүй, Байгаль орчны, Эдийн засгийн, ХАА-н, Боловсролын, Нийгмийн бодлогын, Эрүүл мэндийн, үйлдвэр худалааны гэсэн 8 бодлогын байнгын зөвлөлд хуваарилж, тухайн цаг үед тулгамдаад байгаа асуудлыг хэлэлцдэг байх нь зүйтэй гэж үзсэн. Энэ нь гишүүн бүрийн санаа бодлыг намын бодлогод тусгах ач холбогдолтой бөгөөд энэ зөвлөлөөс гарсан шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлж байх юм.

Өнөөдөр хэлэлцэхээр болсон Сонгуулийн тухайн хуулийн төслийг Хууль зүйн байнгшын зөвлөл өчигдөр хэлэлцсэн.

Эндээс гаргах гишүүдийн саналыг нэгтгэн УИХ дахь бүлэгт хүргүүлнэ” гэлээ. Л.Болд гишүүний санаачилсан хуулийн төслийн хувьд томсгосон тойргоос сонгогдох пропорциональ системийн амин сүнс нь сонгогч намд санал өгч, нам дотроо нэр дэвшигчид санал өгөх бөгөөд мандат хуваарилахдаа олон мандаттай тойрогт хувь тэнцүүлэн сонгох пропорциональ аргаар зохион байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Харин санал тоолохдоо намд өгсөн саналыг эхэлж тоолоод тухайн хүчинтэй өгсөн саналыг мандатынхаа тоонд хуваахаар тус намын парламентад орох босго нь гарч ирэх учиртай гэнэ.

Харин үлдэгдэлийг нь олон улсад мөрдөгддөг “Хамгийн их үлдэгдэлийн зарчим”- аар мандатыг хуваарилах ажээ. Харин УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн санаачилсан хуулийн төсөл улс төрийн намууд өөрсдийн дүрмээрээ бус Улс төрийн намуудын хууль гэх мэтчилэн тус хуулийн төслийг дагалдаж гарах бусад хууль журмаар зохицуулагдсан процедурын дагуу нам дотроо нууцаар санал хурааж 76-аас илүүгүй хүний нэрсийн жагсаалт гаргана. Энэ нэрсийн жагсаалтаас нэг хүнийг дугуйлна гэдэг үндсэн агуулга явж байгаа. Авсан саналын дагуу улс төрийн намуудад мандатыг хуваарилах бөгөөд хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн төлөөллийг15 хувь, үндэсний цөөнхүүд болох казак иргэдийн төлөөллийг 2 –оос доошгүй хувьтай байхаар тусгаж, нийт хүчинтэй саналын тооны босгыг 70 хувиар тооцно гэж заажээ.

Дээрх хоёр хуулийн төслийн танилцуулга явсаны дараагаар ҮЗХ-ны гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлсэн. ҮЗХ-ны гишүүдээс доорх саналууд гарч байлаа. Тухайлбал, нэрсийн бүртгэл гаргах үйл явц шат шатны сонгуулиудад өөр өөр байгаа тул үүнтэй холбоотой зөрчил маргаан буурахгүй байна. Энэ нь Сонгуулийн бүртгэл нэг байж, анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна. Мөн сонгуулийн байгууллагын тухай хуулийг шинэ найруулгын төсөлтэй уялдуулж өөрчлөлт оруулах хэрэгтэй.

Тус хуулийг шинэчлэн найруулахтай холбоотойогоор Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг ч мөн эргэн харах болжээ. Түүнчлэн санал тоолох асуудалд анхаарал хандуулан санал уншдаг шинэ тогтолцоог бий болгох, иргэний бүртгэлийн тогтолцоог шинэчилэн нэг хүн олон иргэний үнэмлэх ашигладаг явдлыг таслан зогсоох, ирц сайтай 6 сард сонгууль явуулах нь сонгуулийн идэвхийг сайжруулах боломжтой гэсэн саналууд гарч байлаа. Анхдугаар хэлэлцүүлэг амжилттай болж, ҮЗХ-ний гишүүд өөрсдийн саналыг шинэчилэн найруулсан хуулийн төсөлд тусгах, мөн хуулийн бодлогын байнгын зөвлөлд хамрагдсан гишүүд үргэлжлүүлэн хуулийн төсөл дээр ажиллахаар боллоо. Ардчилсан нам цаашид бодлогын асуудал бүрт ҮЗХ-ны гишүүн бүрийн оролцоог хангаж ажиллана гэдгээ ЕНБДарга энэ үеэр илэрхийлсэн юм. ҮЗХ-ны гишүүдийн санал бодлыг намын бодлогод байнгын зөвлөлөөр дамжуулан тусгах болсон нь өндөр ач холбогдолтой зүйл гэж хэлэлцүүлэгт оролцогчид дүгнэлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.