2010.05.07
Д.Дамба-очир ТВ нэвтрүүлэг хийнэ
"Эрдэнэт"-ийн дэргэд зэс хайлуулах үйлдвэр байгуулах УИХ-ын тогтоолын төслийг Д.Дамба-Очироор ахлуулсан ажлын хэсэг боловсруулж, түүнийг нь УИХ баталсан. Үйлдвэр байгуулах хугацаатай үүргийг Засгийн газарт давхар өгөөд буй. Гэсэн хэдий ч энэ ажил урагшилна гэдэгт зарим гишүүн итгэхгүй байгаа юм. Зэс хайлуулах үйлдвэрийн тухай олон жил ярьж, ямар ч үр дүнд хүрч байгаагүй нь тэднийг ийн эргэлзэхэд хүргэсэн байж мэднэ. Тэдний нэг нь Д.Дамба-Очир.Тэрбээр, "Эрдэнэт"-ийн зэсийн баяжмалыг түүхийгээр нь гаргах сонирхолтой бүлэглэл байх шиг байна. Тэд ч зэс хайлуулах үйлдвэр байгуулуулахгүйн тулд лообий хийжэхэллээ. "Эрдмин" гэж жижигхэн аж ахуй нэгж зэс хайлуулах үйлдвэрийг хэрхэн ашигтай ажиллуулж, эцсийн ямар бүтээгдэхүүн гаргаж, хэдэн хүнийг ажлын байраар хангаж байгаагбаримтаар харуулна. "Эрдмин"-ий талаар телевизийн нэвтрүүлэг хийж олон түмэнд зөв мэдээлэл өгнө. Тэгж л нийгэм хийгээд зарим улстөрчид ойлгуулахгүй бол "Эрдэнэт"-ийндэргэд зэс хайлуулах үйлдвэр байгуулах төсөл бүтэлгүйтэж магадгүй нь. Тэдний амыг телевизийн нэвтрүүлгээр таглана" гэв.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Эх сурвалж: Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.