2010.05.12
Ёс зүйн дэд хорооны дүрэм батлах асуудлаар МАХН байнгын хорооноос завсарлага авлаа
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хvний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад салбарын сайдын багцад хамаарах асуудлыг УИХ-ын даргын нэр дээр тусгасан нь эрх зүйн зөрчилтэй байгаа тул тэдгээрийг үндсэн багцаас хасч холбогдох төсөв ерөнхийлөн захирагчийн багцад шилжүүлж өгөх хүсэлтийг УИХ-ын Тамгын газраас ирүүлснийг байнгын хорооны хуралдааныг даргалсан гишүүн Д.Дондог дурьдаад энэ асуудлыг хэрхэн зохицуулах, мөн Үндсэн хуулийн цэцийн барилгын хөрөнгийн дутууг тусгаагүйн учрыг лавлахад Сангийн яамны газрын дарга Д.Батжаргал: УИХ-ын төсөв ерөнхийлөн захирагчийн багцтай холбогдолгүй асуудлыг байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад зохицуулж шийдэх боломжтой.
Харин энэ удаа төсвийн орлогоос хамаараад үөвхөн УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр, нийгмийн салбартай холбоотой хөрөнгө оруулалт, мөн өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын дутууг гүйцээх чиглэлийг барьж байгаа учраас Үндсэн хуулийн цэцийн барилгатай холбоотой хөрөнгийн асуудлыг төсөвт тусгаагүй гэсэн хариулт өгөв. Харин гишүүн Н.Батбаяр УИХ-ын даргын нэр дээр төсөвт тусгагдсан “Төр-Хүн-Мөнгө”, “Түгжрэл-Утаа-Ус”, “Сүү-Мах-Ноос” төслийг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах санал гаргаж, төсөвт зохих хөрөнгө тусгуулсан тухайгаа “Монголын төр хуулиа батлахад хөрөнгө мөнгө огт зарж байгаагүй. Дандаа гадаад орны хуулийг хуулбарлаж, гадныхны төсөл, санжүүжилтээр судалгаа хийлгүүлж, хууль баталж ирсэн нь тэдний ашиг сонирхлыг хамгаалсан, давуу байдал олгосон эрх зүйн үндэс тогтооход хүргэж байна. Иймээс төр өөрөө хуулиа боловсруулдаг, судалгаа үндэслэлээ өөрсдөө хийдэг байх үүднээс ийм санал гаргасан юм.
Хот, хөдөө, хүнээ гэсэн олон асуудлыг шийдэхийн тулд эрх зүйн үндэслэлийг сайн боловсруулах шаардлагатай байна” гэлээ. Байнгын хорооны хурал дээр хөндөгдсөн Үндсэн хуулийн цэцийн барилгын хөрөнгийн асуудалтай холбогдуулан гишүүн Д.Энхбат. Г.Баярсайхан нар “Богд уулын тусгай хамгаалалттай бүсэд Үндсэн хуулийн цэц байшин барьсан, одоо Улсын дээд шүүхийн барилга баригдаж байна. Иймээс хууль зөрчиж барьсан байшин барилгын урсгал зардал, хөрөнгө оруулалтыг зогсоох ёстой. Төр хууль зөрчсөн ажиллагааг санхүүжүүлж болохгүй”, гишүүн Э.Мөнх-Очир “төрийн нэрээр хуулийг уландаа гишгэлж болохгүй, Энгийн ард иргэдээ хүчээр хөөж нүүлгэчихээд Дээд шүүх, Цэц гээд хуулиа хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн байгууллагууд нь барилга барьж байж болохгүй” гэсэн байр суурьтай байв.
Харин гишүүн Р.Раш, Д.Загджав нар нэгэнт барьчихсан байшинг нураалтай нь биш, санхүүжилтийн дутууг нь өгчих хэрэгтэй гэлээ. Ингээд байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад УИХ-ын даргын нэр дээр тусгагдсан зарим төслийг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад шаардлагатай хөрөнгийн асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад шилжүүлэх, Үндсэн хуулийн цэцийн барилгын санхүүжилтийн дутууг гүйцээхэд шаардлагатай хөрөнгийг төсөвт нэмж тусгах, ногоон бүлгийн үйл ажиллагааг дэмжихэд зориулсан хөрөнгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцад шилжүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.
Энэ үеэр гишүүн Н.Энхболд “байгаль хамгаалах асуудал чухал байгаа ч гэлээ УИХ-ын хэдэн гишүүн сайн дураараа сонирхлын бүлэг байгуулаад, түүнийг нь санхүүжүүлэхэд төсвөөс мөнгө гаргаад байж болохгүй. Үүнийг эрх зүйн хувьд зохицуулах талаар байнгын хороо анхаарах нь чухал байна. Ядаж УИХ-аас албан ёсны шийдвэр гаргаж байж, дараа нь мөнгө хөрөнгөний асуудал ярих нь зүйтэй” гэж байв. Ингээд байнгын хорооны гишүүд Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хvний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ.
Дараа нь УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцуулга хийв. Дэд хорооны дүрмийн төслийг урьд нь байнгын хорооны хурлаар хоёр ч удаа хэлэлцсэн боловч тодорхой шийдэлд хүрч чадаагүй, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр хамтад нь хэлэлцүүлэхээр хойшлуулаад байсан юм. Харин УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг ярилцаад Ёс зүйн дэд хороог дүрэмтэй болгохоор тохирсны дагуу ажлын хэсэг дахин хуралдаж 12 асуудлаар зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргажээ.
Ингээд байнгын хорооны гишүүд ажлын хэсгийн гаргасан саналын ихэнхийг нь ярилцаж шийдлээ. Харин улс төрийн аль нэг хүчнээс хамааралгүй байх үүднээс дэд хорооны гишүүдийг УИХ дахь олонхи, цөөнх болон УИХ-д суудалтай нам, бие даагч гишүүдээс хэрхэн бүрдүүлэх тооны харьцааны талаар байнгын хорооны гишүүд янз бүрийн санал гаргаж, хувилбар дэвшүүлж байсан ч УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан энэ асуудлыг бүлэг дээрээ ярилцаж саналаа нэгтгэх үүднээс завсарлага авах хүсэлт гаргасан тул дэд хорооны дүрмийн төслийг байнгын хорооны дараагийн хурлаар хэлэлцэхээр хойшлуулав.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.