2010.05.13
"Ногоон хот аян-2010" өдөрлөг зохион байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зохион байгуулах тухай" 2010 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 63 тоот зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 14-нд буюу маэргааш "Ногоон хот аян-2010" бүх нийтийн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Байгаль хамгаалах, мод тарих олон нийтийн хөдөлгөөн өрнүүлэх, экологийн боловсрол олгоход өдөрлөгийн үндсэн зорилго чиглэнэ. Түүнчлэн, байгаль орчинд халгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ажил үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийг сурталчлах, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудьн үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болохыг зорьж байгаа юм.Өдөрлөгийн хөтөлбөрт мод тарьц, суулгацын худалдаа, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны үзэсгэлэн, эко сургалтууд, урлаг соёлын тоглолт, мод тарьж, төгөл байгуулах үйл ажиллагаа багтсан болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.