Ахуйн хог хаягдлын менежментийн төсөл эхлүүллээ
2010.05.11

Ахуйн хог хаягдлын менежментийн төсөл эхлүүллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн өнгөрсөн онд БНСУ-д айлчлах үеэрээ тавьсан хүсэлтийн дагуу тус улсын Байгаль орчны яамнаас манай орны хот суурин газрын хатуу хог хаягдлын менежментийг боловсgansukh_meetingssuuuронгуй болгоход дэмжлэг үзүүлэхээр тохирсон. Эл ажлын шугамаар Л.Гансүх сайд өнөөдөр БНСУ-ын Байгаль орчны корпорацийн Даян дэлхийн байгаль орчны хамтын ажиллагааны багийн менежер ноён Лий Хуун, туслах менежер Канг Жонгл нарыг хүлээн авч уулзлаа.

Дархан–Уул аймагт ахуйн хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох судалгааны төслийн ажил эхлүүлэхэд уулзалтын зорилго чиглэв. Улмаар Монгол Улсын БОАЖЯ, БНСУ-ын Байгаль орчны корпорацийн төлөөлөл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар ажлаа албан ёсоор эхлүүллээ.Тус богино хугацааны судалгааны төслийн хүрээнд Дархан хотын хатуу хог хаягдлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, төслийн баримт бичиг бэлтгэн Солонгосын талаас санхүүжилт хүсэх боломжтой болох юм.Хатуу хог хаягдал бол Монголын байгаль орчны салбарын шийд хүлээж буй асуудлын нэг. Иймд энэ төсөл туршилтын чухал ач холбогдолтой юм. Цаашид бусад аймгийн төвд хэрэгжүүлэх эхлэл гэж хэлж болно.Судалгааны төслийн хэрэгжилтэд БОАЖЯ-ны Гадаад хамтын ажиллагааны болон Экологийн цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтэс хяналт тавин ажиллана.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.