Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн 10 гаруй албан тушаалтан тайлбар хийлээ
2010.05.13

Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн 10 гаруй албан тушаалтан тайлбар хийлээ

№лсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт “Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарat_sonsgol02хи дүн шинжилгээ, хариуцлага” сэдэвт Нээлттэй сонсголыг Төрийн ордны “Б” танхимд зохион явууллаа.

Авилгалын эсрэг УИХ-ын бүлгийн гишүүдийн бүлгээс санаачлан Авилгалтай тэмцэх газрын чиг үүргийн нэг болох албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг, түүний хяналт шинжилгээ, хариуцлагын асуудал хэрхэн явагдаж, авилгын эсрэг хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгаа талаарх мэдээлэл сонсох зорилго бүхий уг нээлттэй сонсголд хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн, хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй нэр бүхий төрийн байгууллагын албан тушаалтнууд өөрсдийн тайлбарыг өглөө. Түүнчлэн тайлбар хийсэн нэр бүхий албан тушаалтнуудын харъяалах байгууллагын хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтнууд нээлттэй сонсголд оролцож, тэдэнд хэрхэн хариуцлага тооцсон талаар давхар тайлбар хийлээ. Нээлттэй сонсголыг Хууль зүйн байнгын хорооноос дараах дөрвөн хэсэгт багцлан явуулсан юм.
“А” хэсэг
Хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй  
Хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтны нэр
1 Жамбалсамбуугийн ТУЯАЦЭЦЭГ /Баянгол дүүргийн татварын хэлтсийн байцаагч/ Ц.Оюунбаатар /Татварын ерөнхий газрын дарга/
2 Ганбатын БОЛОРТУЯА /Дорнод дахь Гаалийн газрын гаалийн байцаагч/ Д.Цэвээнжав /Гаалийн ерөнхий газрын дарга/
“Б” хэсэг
Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн
Хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтны нэр
1 Цэвэгсүрэнгийн ЖАНЛАВ /Дорнод аймгийн Засаг дарга/ Ч.Хүрэлбаатар /Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга/

Н.Хүрэлбаатар /Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга
2 Лувсандашийн АМГАЛАН /Баянгол дүүргийн Засаг дарга/ Г.Мөнхбаяр /Нийслэлийн Засаг дарга/

Д.Дэмбэрэлдаш /Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга/
3 Маньбадарын БАЯНМӨНХ /Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга/ П.Ганхуяг /Дорноговь аймгийн Засаг дарга/

Т.Сэргэлэнбат /Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга/
“В” хэсэг
Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн  
Хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтны нэр
1 Батын ХУРЦ /Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга/ Ц.Энхтүвшин / Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга/
2 Бульдангийн ЭРДЭНЭБИЛЭГ /Ашигт малтмалын газрын дэд дарга/ Д.Зоригт /Эрдэс баялаг, эрчим хүчний сайд/
3 Мижиддоржийн Энхжаргал /Ашигт малтмалын газрын Геологи, судалгааны хэлтсийн Региональ, тандан судалгааны тасгийн дарга/ Д.Батхуяг /Ашигт малтмалын газрын дарга/
4 Рословын БАТ-ЭРДЭНЭ /”Монголын иргэний агаарын тээвэр” ХК-ийн захирал/
Д.Сугар /Төрийн өмчийн хорооны дарга/
5 Сүхээгийн ЦЭЦГЭЭ /Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга/ Д.Цэвээнжав /Гаалийн ерөнхий газрын дарга/
“Г” хэсэг
Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн 
Хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтны нэр
1 Цэрэндоржийн БОР /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техникийн улсын ахлах байцаагч/ Я.Содбаатар / Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга/
2 Долгорын ТӨМӨРБААТАР /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, аялал жуулчлалын улсын ахлах байцаагч/ Л.Бямбасүрэн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга/
3 Цэрэндоржийн НЯМДОРЖ /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/

Нэгдүгээр хэсэгт буюу хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Ж.Туяацэцat_sonsgol01эг, Дорнод аймаг дахь Гаалийн газрын гаалийн байцаагч Г.Болортуяа нар тайлбар хэлэхдээ нэг нь өндөр настай өвчтэй ээжийгээ эмнэлэгт сахисан, удаах нь эмч буруу оношилсноос хагалгаанд хоёр дахин орсон зэрэг шалтгаан хэлсэн нь хүндэтгэх шалтгаан байсаар байтал ингэж зовлон дээр нь дахин нэмж торгох хэрэг байсан юм уу.

Ийм жижиг аар саархан зүйлээр хөөцөлдөж, ‘’жараахай’’ бариад харин жинхэнэ томоохон авилгачидтай нь тэмцэж чадаж байгаа юм уу гэж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хатуухан шүүмжлэх бай болов. Харин дээрх ажилтанд хариуцлага тооцох хэцүү байсан ч хуулиа сахихаас өөр арга байгаагүйг ГЕГ-ын дарга Д. Цэвээнжав учирласан. Үүнтэй эсрэг саналтай байсан З.Энхболд гишүүн хууль зөрчсөн хүмүүсийг өрөвдөөд , алга ташаад байх асуудал биш. Тоглоомын дүрэм бүхэнд тэгш үйлчлэх учиртай.

Бүтэн нэг жил хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөх хангалттай хугацаа. Хуулийн цоорхой бариад, баахан эмчийн магадлагаа барьсан хүмүүс дүүрэх нь л дээ гэлээ.

at_sonsgol03Нээлттэй хэлэлцүүлгийн удаах багцад багтсан хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа мэдүүлсэн Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав, Баянгол дүүргийн Засаг дарга Амгалан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх нарын тайлбарыг сонслоо.

Засаг дарга Ц.Жанлав нь мэдүүлэг гаргагчийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөлд бүртгэлтэй 4 орон сууц, /Дорнод аймгийн Хэрлэн суманд 3 орон сууц, Нийслэлийн СХД-т байрлах 1 орон сууц/, Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга, 2 давхар хувийн байшинг бусдад борлуулсан 50,0 сая төгрөгийн орлого, Өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө оруулж 23 хувийг эзэмшдэг “Дорнод” ХХК-ийн хөрөнгө оруулалт,Мөн өөрийн хөрөнгө оруулж 35 хувийг эзэмшдэг “Жадав” ХХК-ийг тус тус мэдүүлээгүй. Хариуцлага тооцуулахаар Монгол улсын Ерөнхий сайд болон Дорнод аймгийн ИТХ-д хоёр удаа асуудлыг тавьсан боловч хариуцлага тооцоогүй. Харин Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалангийн хувьд өөрийн өмчлөлийн 1 орон сууц, өөрийн үүсгэн байгуулж хөрөнгө оруулсан “Дэлгэрэх Эл Эй” ХХК, 2007 оны ХОМ-т байгууллагаас нийгмийн асуудлыг шийдвэрлэх буцалтгүй тусламжаар олгосон 10,0 сая төгрөгийн орлого, Голомт банкин дахь төгрөгийн хадгаламжаа тус тус мэдүүлээгүй байна.

Нийслэлийн Засаг дat_sonsgolарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009 оны 559-р захирамжаарЛ.Амгаланд албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ тооцсон хариу ирүүлсэн талаар Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр тайлбар өглөө Энэ мэтчилэн нэр бүхий албан тушаалтнуудын ихэнх нь өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу бөглөснөө анхааралгүйгээс гадна тодорхой мэдээлэлгүйн улмаас буруу бөглөсөн гэж үзэж байгаа бол зарим нь АТГ-аас явуулсан мэдээлэл сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй байсантай холбон буруутгаж байсан. Тус нээлттэй сонсголыг ТВ9, Eagle, NTV зэрэг телевизээр шууд дамжуулан үзэгчдэд хүргэлээ.

Түүнчлэн нээлттэй сонсголд АНУ-ын ЭСЯ, Дэлхийн банк, иргэд, ТББ, олон улсын байгууллагын төлөөлөл гээд нийт 40 гаруй хүн ажиглагчаар оролцлоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.