Ардчилсан намын удирдлагууд Их Британийн шинэ Ерөнхий сайд Дэвид Камиронд баярын цахилгаан илгээлээ
2010.05.14

Ардчилсан намын удирдлагууд Их Британийн шинэ Ерөнхий сайд Дэвид Камиронд баярын цахилгаан илгээлээ

Английн Консерватив намын дарга Дэвид Камироныг Их Британийн Нэгдсэн вант улсын Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсонтой хan_anолбогдуулан Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг баярын цахилгаан илгээлээ. Баярын цахилгаанд “Өөрийн удирддаг Консерватив намаа сонгуульд амжилттай зохион байгуулж, ялалтанд хүргэн, Их Британийн шинэ Ерөнхий сайдаар томилогдсонд тань баяр хүргэе.

Бид Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоо улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь Монголын ард түмний цогцлоосон “Ардчилал 20” насан дээрээ төр засгаараа хүлээн зөвшөөрөгдсөн томоохон үйл явдал болж байна. Манай ард түмэн хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг дэлхийн улс гүрнүүдтэй Ардчилал хөгжлийн замаар дуу нэгтэй алхах болсондоо бахархдаг. Их Британийн Консерватив нам Монголын Ардчилсан намын хооронд үр бүтээлтэй, нягт холбоотой явсаар ирсэн хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэгт бид итгэлтэй байна. Ноён Ерөнхий сайд таны ажил үйлсэд амжилт хүсье ” гэжээ.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн оны 6-р сард Лондон хотноо болсон Олон улсын ардчилсан холбооны Гүйцэтгэх Зөвлөлийн чуулга уулзалтын үеэр АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэбат, Английн консерватив намын дарга Дэвид Камиронтой уулзаж 2 намын хоорондын харилцаагаа өргөжүүлэх тал дээр санал солилцож байжээ. Ардчилсан намын хэвлэлийн албанаас бэлтгэв.2010.05.14
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.