“НОГООН ХОТ АЯН-2010” өдөрлөг боллоо
2010.05.17

“НОГООН ХОТ АЯН-2010” өдөрлөг боллоо

Өнгөрсөн баасан гаригт Сүхбаатарын талбайд зохион байгуулсан "Ногоон хот аян-2010" өдөрлөг хөтөлбөрийнхөө дагуу амжилттай, үр дүн өндөртэй болж өнгөрлөө. Иргэд, байгууллага хамт олноороо өдөрлөгийн үеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авч, хамгийн хямд үнэ тогтоосон тарьц суулгацаас худалдан авч байлаа. Мод тарих технологийн зааварчилгаатай гарын авлага, бодитоор үзүүлсэн эко сургалтууд, тарьц, суулгацын худалдаа, урлаг соёлын тоглолт зэргийг хөтөлбөртөө багтаасан “НОГООН ХОТ АЯН-2010” өдөрлөг талбай дүүрэн зочинтой өнжлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зохион байгуулах тухай" 2010 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 63 тоот зарлигийн дагуу 5-р сарын 15-ны бямба гарагт бүх нийтээр мод тарих ажлыг угтаж, иргэдэд мэдээлэл- зөвлөгөө өгөх зорилгоор энэ өдөрлөгийг зохион байгуулсан билээ. Зохион байгуулагчид болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон хамтран ажилласан байгууллагууд өдөрлөгийн үр дүнд сэтгэл хангалуун байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.