Иргэний Зориг намын удирдлага Их Британы Ерөнхий сайдын орлогч, Либерал ардчилсан намын дарга Ник Клеггт баяр хүргэж захидал илгээлээ
2010.05.17

Иргэний Зориг намын удирдлага Их Британы Ерөнхий сайдын орлогч, Либерал ардчилсан намын дарга Ник Клеггт баяр хүргэж захидал илгээлээ

Английн Либерал ардчилсан намын дарга Ник Клеггийг Их Британы ерөнхий сайдын орлогчоор томилогдсонтой холбогдуулан ИЗН-ын дарга С.Оoyun_s_suugaaюун, ерөнхий нарийн бичгийн дарга М.Зоригт нар баяр хүргэж захидал илгээлээ.Захидалд “Эрхэм ноён Н.Клегг та өөрийн удирддаг Либерал ардчилсан намаа парламентын ээлжит сонгуульд амжилттай оролцуулан, нийт сонгогчдын 20 гаруй хувийн саналыг авч, тус улсад олон арван жил ноёрхсон хоёр намын тогтолцоог халж, сүүлийн 70 жилд анх удаа байгуулагдсан эвслийн засгийн газрын ерөнхий сайдын орлогчоор томилогдон ажиллах болсонд чин сэтгэлийн баяр хүргэе.Их Британы Либерал ардчилсан нам Монгол Улсын Иргэний зориг намууд үзэл баримтлал нэг, Дэлхийн либерал интернэшнл холбооны гишүүдийн хувьд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна. Эрхэм ноён ерөнхий сайдын орлогч таны болон Английн либерал ардчилсан намын үйл хэрэгт их амжилт хүсье” гэжээ.

ИРГЭНИЙ ЗОРИГ НАМЫНХЭВЛЭЛИЙН АЛБА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.