Иргэд хаях хогоо ангилдаг болно
2010.05.17

Иргэд хаях хогоо ангилдаг болно

Улаанбаатар хот цаашид өөрийн хүчин чадалд тохирсон хог боловсруулах үйлдвэртэй болохоор төлөвлөж, судалгаа хийж байгаа. Гэхдээ эдүгээ хог болосруулах үйлдвэр байхгүй гээд хүлээлгүй, иргэдийг бэлтгэх, сургах үүднээс ирэх 7 хоногоос зарub_hogим хороодод хогийг ангилан хаядаг болох ажлыг эхлүүлэх юм. Хотын дарга хот тохижилт, их цэвэрлэгээний ажилтай холбогдуулан хороодын Засаг дарга нартай уулзах үеэрээ энэ талын бэлтгэл ажлыг хангах, иргэдийг хогоо ангилан хаядаг болгоход сургах, хог хаягдлын өнөөгийн байдалтай танилцах чиглэл өгсөн.Энэ дагуу өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгөө хийж буй Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаатай хороодын удирдлагуудыг танилцууллаа. Япон улсын Засгийн газрын 3,5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар орчин үеийн тоног төхөөрөмжтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан энэхүү хогийн цэгт өдөртөө 800-1000 тонн хог хаягдал хүлээж авч байна. Хог хаягдлын бүртгэл нь бүрэн автомат бөгөөд аль хорооны машин, хичнээн хог хаягдал тээвэрлэж буй нь цахим бүртгэлээр хянагддаг учир хороодын удирдлагууд хог тээвэрлэлтийн тооцоо хийхэд хялбар болжээ.Мөн тус хогийн цэгт нохой устгалын ажлыг хийдэг агаад өдөртөө 200 орчим нохой устгалд ордог байна. Түүнчлэн эмнэлэгүүдээс гарч буй тусгай хог хаягдлыг ч булж устгадаг ажээ. Нарангийн энгэрийн хогийн цэгт эдүгээ 250 орчин хог түүгч хаягдал түүхий эд цуглуулж, амьжиргаагаа залгуулж байна. Тэдний ялгаж ангилсан цаас, шил, металл зэргийг тусгай ченжүүд ирж авдаг бөгөөд өдөрт дунджаар 12-30 мянган төгрөгийн ашиг олдог байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.