ХХБ автобусны 100 буудлыг тохижуулна
2010.05.18

ХХБ автобусны 100 буудлыг тохижуулна

Улаанбаатар хотын өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах үүднээс Худалдаа, хөгжлийн банк/ХХБ/ 20 жилийнхээ ойн хүрээнд автобусны 100 буудлыг тохижуулахаар боллоо. ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бavtobusnii_buudalөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг нар өнөөдөр энэ тухай гэрээнд гарын үсэг зурсан байна.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдийн тав тухтай нөхцлийг хангаж, нийслэлийн өнгө үзэмжийг нэмэх энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажилд 1 тэрбум төгрөг зарцуулах ажээ.Өнгөрсөн жил тус банк Улаанбаатар хотын 370 жилийн ойн баярт зориулж, олон улсын стандартад нийцсэн материалаар, байгалийн гэрлийг мэдэрдэг өөрөө асч унтрах төхөрөмж бүхий гэрэлтүүлэгтэй автобусны хоёр буудлыг тохижуулж өгчээ. Улаанбаатар хотод байдаг автобусны 600 буудлын 80 нь эцсийн буудал байдаг бөгөөд одоогоор улс болон нийслэлийн төсвөөр 20 буудлыг тохижуулаад байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.