Эрхүүгийн гудамжны замыг бүрэн шинэчилж дууслаа
2010.05.18

Эрхүүгийн гудамжны замыг бүрэн шинэчилж дууслаа

Хот сүүлийн хоёр жил замаа шинэчлэхэд түлхүү анхаарч байгаа. Өнгөрсөн онд 40 жил гар хүрээгүй төв замаа шинэчилэхээс эхэлсэн энэ ажил өнzam_tuvө жил эрчимтэй үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр нийслэлчүүд бас нэгэн шинэ замтай боллоо.

Эрхүүгийн гудамж буюу Хөгжим бүжгийн коллежийн зүүн талын уулзвараас Зуун айл хүртэлх 287 сая төгрөгийн өртөг бүхий 0.7 километр замын шинэчлэлийг нийслэлээс зарласан тендерт шалгарсан “Тотал Инж” компани бүрэн дуусгалаа. Хашлагыг сольж, замын зорчих хэсгийг асфалтаар хучиж шинэчлэх ажлыг гүйцэтгэхдээ өдөр шөнөгүй ажилласан “Тотал Инж”-ийнхэн ажлаа төлөвлөсөн хугацаанаасаа13 хоногийн өмнө дуусгасан байна.

Ноднин өдийд эхлээгүй байсан замын шинэчлэл засварын ажлыг өнөө жил эрт эхэлсний үр дүнд хотынхон хаврын сард шинэхэн замаа хүлээн авлаа.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр энэ жил тендерийг эрт эхлүүлж, найдвартай мэргэжлийн байгууллагуудаар ажлыг гүйцэтгүүлэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд тендерт шалгарсан компаниудын удирдлагуудтай уулзалтууд зохион байгуулж ажлаа хэрхэн гүйцэтгэх болон хүлээх үүрэг хариуцлагын талаар ярилцаж тохиролцсон юм.Эдгээр уулзалтаас гарсан шийдлийн дагуу гүйцэтгэгч нар богино хугацаанд, чанартай ажиллах зорилго тавьсан нь ийнхүү биеллээ олж эхэллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.