Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Зүүн бүсийн нэгдсэн зөвлөгөөн болно
2010.05.19

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Зүүн бүсийн нэгдсэн зөвлөгөөн болно

Хэнтий аймгийн Өндөрхаан хотод Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Зүүн бүсийн нэгдсэн зөmal_vipвлөгөөн энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулна.

Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж буй тус зөвлөгөөнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б. Бат-Эрдэнэ болон Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн гишүүд оролцохоор тус аймгийг зорих гэж байна. Энэхүү зөвлөгөөнд Хэнтий, Төв, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймаг болон Налайх, Баянзүрх, Багануур дүүргийн ИТХ-ын даргаар ахлуулсан холбогдох албаны хүмүүс оролцоно.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.