2010.05.21
Махны үнийн өсөлттэй холбогдуулан Ерөнхий сайдад асуулга тавив
Монголчуудын хүнсний хамгийн гол хэрэглээ болсон махны үнэ өдрөөс өдөрт өсч, ард иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байгаа асуудалд холбогдох байгууллагууд хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээлэл авахаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайдад өнөөдөр асуулга тавилаа.
Тэрээр асуулгадаа,
“Монгол Улс 2,7 сая гаруйхан хүн амтай, 40 сая гаруй толгой малтай, мал аж ахуйн орон боловч өнөөдөр ард иргэд маань малын гаралтай хүнсний гол бүтээгдэхүүн болсон махаа маш өндөр үнээр худалдан авч байна. Өнгөрсөн өвөл манай улсын ихэнх нутгийг хамарсан гамшиг зуд болж, хаваржилт хүндэрснээс мал ихээр хорогдсон, малын тарга хүч муу байгаа нь махны нийлүүлэлт буурах шалтгаан мөн боловч хэт өндөр үнэ тогтох, үнэ хөөрөгдөх гол шалтгаан биш гэж үзэж байна. Харин махны үнийн өсөлт нь махны бэлтгэл, нийлүүлэлтийн тогтолцоо, түүнд тавих хяналт хангалтгүй байгааг харуулж буй хэрэг юм.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээнээс харахад 2010 он гарсаар махны үнэ долоо хоног тутам өсч байгаа бөгөөд 5-р сарын 19-ний байдлаар хонины махны үнэ 4 дүгээр сарын дундаж үнээс 32 хувь, үхрийн махны үнэ 27 хувь, ямааны махны үнэ 29 хувь, адууны махны үнэ 23 хувиар өсчээ. 2010 оны 5-р сарын 20-ны өдрийн байдлаар 1 кг хонины мах 4800-5500 төгрөг, үхрийн мах 5500-6500 төгрөг, ямааны мах 4200 төгрөг, адууны мах 4500 төгрөгийн үнэтэйгээр хүнсний захуудаар худалдаалагдаж байна. Харин супермаркет, хүнсний дэлгүүрүүдээр дээрх үнээс 15-25 хувиар илүү үнэтэй зарагдаж байна.
Иймд:
1. Монгол Улсын Засгийн газраас Нийслэл болон томоохон хотуудын хүн амын хавар зуны хэрэгцээнд зориулан жил бүр тодорхой хэмжээний мах бэлтгэн, нөөцөлж тогтоосон үнээр борлуулах зохион байгуулалтын арга хэмжээг 2006 оноос хойш авч ирсэн. Энэ арга хэмжээний дагуу 2007-2009 онуудад жил бүр 7000 тн мах бэлтгэж байсан ба 2010 оны хэрэгцээнд хонины мах 2400 тн, ямааны мах 400 тн, нийт 2800 тн мах бэлтгэжээ. Гэтэл нийслэлийн хүн амын махны хэрэгцээг дундаж нормоор тооцоход жилд 77-80 мянган тн, өдөрт 203 тн гэсэн тооцоо байна. Нөөцийн махны хэмжээ хангалтгүй байгаа нь эндээс илэрхий харагдаж байгаа бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлах,
2. Нөөцөлсөн махыг зах зээлийн дундаж үнээс 2006 онд 22,5 хувиар, 2007 онд 27,8 хувиар, 2008 онд 46 хувиар, 2009 онд 19 хувиар тус тус доогуур үнээр борлуулсан байна. 2006-2009 онд жилд дунджаар 6-11 аж ахуй нэгж нөөцийн мах бэлтгэлийн ажилд оролцож, нийт дүнгээрээ 6,3 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ. Нөөцийн мах зах зээлийн дунджаас харьцангуй бага үнэтэй худалдаалагдаж байгаа боловч амт чанар хангалтгүй, туранхай мах бэлтгэгдсээр байна. Энэ тал дээр тавьж буй хяналт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон мах бэлтгэлийн үйл явцын талаар мэдээлэх,
3. Өнгөрсөн жилүүдийн байдлыг ажихад хүнсний захуудаар худалдаалагдаж байсан махны нийлүүлэлт ихсэн үнэ багасаж, нөөцийн мах борлогдохгүй болсон үед нөөцийн махны үнэ буурч байсан байна. Нөөцийн махны үнийг ямар аргачлалаар, ямар байгууллагаас тогтоож байгаа, уг үнэ нь нөөцийн мах бэлтгэхэд гардаг зардал, мах бэлтгэхэд олгогддог урамшуулалтай хэр уялдаж байгаа, ард иргэдэд худалдаалах боломжтой доод үнэ тогтоогдож чадаж байгаа эсэх талаар мэдээлэх,
4. Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас ирэх махны нийлүүлэлт урьд жилүүдээс эрс багасч, хомсдол үүсч байгаа гэсэн шалтгаанаар махны үнэ цаашид ч өсөх төлөвтэй байна. Мөн бэлтгэсэн нөөцийн мах энэ сарын эцэс гэхэд дуусна гэсэн мэдээлэл ч байна. Иймээс энэ тал дээр ойрын үед авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэх,
5. Монгол хүний хүнсний хамгийн чухал хэрэглээ болсон махны үнийг цаашид тодорхой хэмжээнд барих, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх тал дээр бодлогын түвшинд авч буй арга хэмжээний явц байдал, уг асуудлаар цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар болон ирэх жилийн нөөцийн мах бэлтгэлийг хэрхэн явуулахаар төлөвлөж байгаа зэрэг мэдээллүүдийг ирүүлнэ үү. Хэдийгээр Улсын Их Хурлын гишүүнээс Засгийн газарт хандан тавьсан асуулгын хариуг ирүүлэх хугацааг хуульд заасан байдаг боловч асуудлын маань хугацаа тулгамдсан, яаралтай шийдвэрлэх асуудал тул 14 хоногийн дотор хариуг бичгээр ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье” гэжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.