Хууль гарснаас хойш дан ганц эрэгтэйчүүдийг шүүгчээр авах уу
2010.05.22

Хууль гарснаас хойш дан ганц эрэгтэйчүүдийг шүүгчээр авах уу

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар (2010.05.14) Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд энэ хууль буцаж хэрэгжих үү? эмэгтэйчүүд давамгайлчихсан байгаа багш, эмч, шүүгч зэрэг албан тушаалуудыг халаад, эрэгтэйчүүдээр дүүргэх юмуу? эсвэл хууль гарсан өдрөөсөө хүйсийг тэгшитгэх үүднээс цаашаа дан эрэгтэйчүүдийг шүүгчээр авах уу? хэмээн асуулаа. Мөн тэрээр АНУ-ын хар, цагаан арьстай иргэдийн жишээ дээр тайлбар хийж, энэ хууль яг таг хэрэгжих заалттай байх уу? эсвэл зөвлөмжийн шинжтэй байх уу гэдгийг анхаарах хэрэгтэйг санууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.