Сайншанд хотод хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт боллоо
2010.05.24

Сайншанд хотод хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт боллоо

Дорноговь аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, Дорноговь аймгийн бизнес эрхлэгчдийн D клуб, MERCY CORPS Олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулсан “Хөгжлийн төв-Сайншанд” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт 2010 оны 5 дугаар сарын batsuuri_ya_chuulga16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотноо зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтанд  УИХ-ын гишүүн Яйчилын Батсуурь оролцогчдод хандан үг хэлсэн юм.

Дорноговь аймагт хөрөнгө оруулагчид болоод аймагт үйл ажиллагаа явуулж буй компаниудын төлөөллүүд зэрэг 200 гаруй хүмүүс оролцлоо. Төрөлх нутгаа “Хөгжлийн төв-Сайншанд” болгох зорилтын тавин ажиллаж байгаа Дорноговьчууд энэхүү чуулга уулзалтаар нутгийнхаа онцлогт тохирсон бизнесийн таатай орчинг хэрхэн бүрдүүлэх, цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлон ярилцсан юм. Ингээд эхний ээлжид иргэд, орон нутгийн зүгээс шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан бэлтгэж, хөрөнгө оруулалтын асуудлыг чуулга уулзалтаар хэлэлцсэн байна.

batsuuri_ya_chuulga_uТус чуулга уулзалтаар сумын ИТХ-ын дарга Д.Ганбаатар “Сайншанд сумын эдийн засгийн стратегийн хөгжлийн төлөвлөгөө нь орон нутгийн хөгжлийн тулгуур баримт бичиг болох нь”, аймгийн Засаг дарга П.Ганхуяг “Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татан оруулахад орон нутгийн удирдлагын хэрэгжүүлэх бодлого, төлөвлөж буй ажлууд”, ЗТБХБЯ-ны Дэд сайд А.Гансүх “Өмнөд бүсийн төмөр зам болон Сайншанд хотод аж үйлдвэрийн цогцолбор байгуулах нь” зэрэг илтгэл хэлэлцүүлж, уулзалтад оролцогчдод санал бодлоо солилцсон билээ. Ийнхүү “Хөгжлийн төв-Сайншанд” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт амжилттай болж, оролцсон хүмүүсийн сэтгэлд хүрч, цаашид иймэрхүү уулзалтыг зохион байгуулж байх талаар хүссэн байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.