Иргэд ч шүүхэд нэхэмжлэл гаргаж болно
2010.05.24

Иргэд ч шүүхэд нэхэмжлэл гаргаж болно

Ерээд оноос хойш уул уурхайн хайгуул, олборлолтод тавих хяналт суларснаас байгаль орчинд асар их хохирол учраад зогсохгүй эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах хүний эрх зөрчигдсөөр байгаа. Одоо мaltangerel_huuliөрдөж байгаа Байгаль орчны тухай хуульд тухайн орон нутгийн Засаг дарга нь “…байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүн амыг нүүлгэх, мал, амьтныг тухайн нутаг дэвсгэрээс шилжүүлэхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр...” шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан байдаг.

Гэвч бодит амьдрал дээр Засаг дарга нь байгалийн баялгийг ашиглахтай холбогдсон бүх тусгай зөвшөөрлийн хэрэгжилтэд хяналтын онцгой чиг үүргийг хэрэгжүүлдэг, үүгээрээ ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох тул өөрийн гэм буруутай гэдгийг нотолж шүүхэд нэхэмжлэл гаргах ямарч үндэслэлгүй юм.

Иймээс УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, П.Алтангэрэл, Д.Кёкүшюзан Батбаяр, Д.Дондог, Ц.Сэдванчиг нар 2005 онд хуулийн дээрх заалт батлагдсанаас хойш энэ талаар шүүхэд нэг ч удаа гомдол нэхэмжлэл гаргаагүй, түүнчлэн энэ заалтаар байгаль орчинд учруулсан хохирлыг арилгахад гарсан зардлыг дараа нь нөхөн төлүүлэхээр золхицуулсан нь тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байна гэж үзээд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

Эрхэм гишүүд хуульд нэмэлт оруулах замаар байгаль орчинд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, түүнчлэн иргэн, төрийн бус байгууллага нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, нийтийн эрх ашгийг зөрчсөн бусад зөрчлийг таслан зогсоох, учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг зохицуулахаар хуулийн төсөл санаачилжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.