Ан агнуурын асуудлыг журамлана
2010.05.24

Ан агнуурын асуудлыг журамлана

Засгийн газраас санаачлан боловсруулсан Ан агнуурны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтны аймгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлgansukh_huuliт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх УИХ-ын даргад өргөн барив. ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс 1960-1980 оны хүртэлх хугацаанд хийсэн Монгол орны агнуурын амьтны тархац, нөөцийн талаархи судалгаагаар манай улсад 40 мянга орчим аргаль хонь, 80 мянга орчим янгир ямаа, 130 орчим мянган халиун буга, 60 орчим мянган хар сүүлт зээр, 44 мянга орчим баданга хүдэр байршин амьдарч байгааг тогтоосон байдаг аж.

Гэтэл 2002, 2004, 2006-2007 онд тус хүрээлэнгээс хийсэн ховор амьтны тархац, нөөцийн талаархи судалгаагаар аргаль хонь, янгир ямаа, халиун буга, хар сүүлт зээр, баданга хүдрийн тоо толгой 70-90 хувь хүртэл буурсан болохыг тогтоожээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хууль бусаар агнуур, ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хууль бусаар гадагш гаргаж худалддагаас шалтгаалан элбэг тархацтай амьтанд тооцогдож байсан тарвага, цагаан зээр, хэрэм, үнэг, хярс зэрэг агнуурын амьтдын тоо толгой ч эрс цөөрч байна. Иймээс хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг оновчтой тогтоох, зарим төрлийн ан амьтан тухайлбал, тул загасыг ахуйн зориулалтаар агнахыг хориглох, ан хийхэд тавих шаардлагыг тодорхой болгож хуульчлах, зарим зүйлийн агнуурын амьтныг агнах, барихыг хориглох хугацааг шинэчлэн тогтоох үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар бичил уурхайн асуудлыг нэг мөр болгож цэглэхээр хуулийн төсөл боловсруулснаа энэ өдөр өргөн барилаа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.