Ж.Энхбаяр: Авилгалын хамгийн том жишээ бол тусгай хамгаалалтай газар нутгийн асуудал.
УИХ-ын нэгдсэн чуулганаар (2010.05.21) Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, дэмжсэн юм. Энэ үеэр УИХ -ын гишүүн Ж.Энхбаяр хуулийн зарим заалтууд дээр тодорхой асуулт асуулаа.
Гишүүн тусгай хамгаалалтай газар, Нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах асуудлыг тодруулан асуулаа, тэрээр асуухдаа өмнө нь Улаанбаатар сан байгуулж түүнээсээ Улаанбаатар банк, Улаанбаатар даатгал, Улаанбаатар, Улаанбаатар телевиз, Улаанбаатар радио байгуулж байсан тэд хаана байна вэ? хэний мэдэлд байгаа бэ? нийслэлийн хөрөнгөөр байгуулагдсан өмчүүд бүрэн УБ-ынхаа мэдэлд байж чадаж байна уу? гэлээ.