2010.05.25
Үндэсний газрын мэдээллийн сан байгуулах шаардлагатай
Монгол улсад газрын кадастр болон эрхийн бүртгэл нь хоёр өөр байгууллагын чиг үүрэгт хамаардаг. Нэгдсэн мэдээ мэдээлэлгүй, хоорондоо уялдаа холбоо байхгүй байгаа нь цаашид бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоход хүндрэл учруулж байна гэж Мянганы Сорилын Сангийнхан өнөөдөр Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай уулзах үеэр онцоллоо.
Уулзалтад МСС-гийн “Газар өмчлөл, эрхийн бүртгэлийн хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох” зөвлөх багийн Олон улсын стратегийн зөвлөх Стиг Энэмарк, хуулийн зөвлөх К.Катрина болон Хөрөнгийн эрхийн төслийн зөвлөх багийн гишүүд байлаа.Өмчлөх эрхийн баталгааг хангах, газрын зах зээлийг хөгжүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэг үндсэн нөхцөл нь үр ашигтай, найдвартай кадастрын болон бүртгэлийн тогтолцоо байдаг. Тиймээс олон улсын жишигээр кадастр буюу орон зайн бүртгэл болон улсын эрхийн бүртгэлийг нэгтгэсэн “Үндэсний газрын мэдээллийн систем”-ийг байгуулах шаардлагатай байгааг тус төслийн багийнхан танилцуулсан юм. Иймээс ҮГМС, түүний бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлсон төрийн бодлого, холбогдох хууль тогтоомж гаргах. Нэн ялангуяа тус мэдээллийн санг УБЕГ-ын эрхийн бүртгэлийн мэдээллийн сантай холбох тодорхой хуулийн заалт шаардлагатай бөгөөд мэдээллийн санг бүрдүүлэхэд ГХБГЗЗГ болон УБЕГ-ын уялдаа холбоотой хамтын ажиллагаа хэрэгтэй гэдгийг талууд ярилцлаа.
Тус уулзалтаар Тэргүүн шадар сайд Улсын бүртгэлтэй холбоотой уг асуудлыг авч үзээд ойрын хугацаанд шаардлагатай арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ. Нэмэлт мэдээлэл: Мянганы Сорилтын Корпорациар дамжуулан үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын Засгийн Газар, Монгол Улсын Засгийн Газрын хооронд байгуулсан Мянганы Сорилтын Гэрээний дагуу Хөрөнгийн эрхийн төслийг хэрэгжүүлэх ажил явагдаж байгаа. /Гэрээгээр 285,0 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээс 17,2 сая орчим нь Хөрөнгийн Эрхийн Төслийг Хэрэгжүүлэхэд зарцуулагдах юм/ Үүний дагуу газар хувьчлалын үйл ажиллагааг дэмжих, өмчлөгдсөн газрыг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхэд учирч буй бэрхшээлүүдийг арилгах, бүртгэлийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах зорилгоор хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.