Төрийн өмчит байгууллагууд авлигаас сэргийлэх сургалтад хамрагдана
2010.05.26

Төрийн өмчит байгууллагууд авлигаас сэргийлэх сургалтад хамрагдана

“Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт” сэдэвт сургалт болно.У г семинар маргааш буюу 2010 оны 5 дугаар сарын 27-ны 09:00 цагт “Их Тэнгэр” цогцолборт эхэлж, Монгоtalbai_01л Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нээж үг хэлэх бөгөөд ЗГХЭГ, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд болон Олон улсын зөвлөх Хонг Конгийн АТГ-ын дэд дарга асан Тони Ховк нар сургалтыг удирдан явуулна.

Сургалтад дараах байгууллагууд оролцох ажээ. Багануур ХК, Шивээ-Овоо ХК,УБТЗам ХННийгэмлэг, МИАТ ХК, Хөтөлийн Цементийн шохой ХК, ДЦС-2 ХК, ДЦС-3 ХК, ДЦС-4 ХК, Дарханы ДЦС ХК, Эрдэнэтийн ДЦС ХК, ЭБЦТС ХК, УБЦТС ХК, УБДС ХК, БНЗӨБЦТС ХК, Монгол Шуудан ХХК, Улаанбаатар АЗЗА ХК, Эрдэнэс МГЛ ХХК, Мон-Атом ХХК, ГАХИТ, МЦХ ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, ТБЦДС ХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет нэгдэл” ХХК, Багануурын ДС, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой томоохон компаниудын захирлууд оролцож авлигаас урьдчилан сэргийлэх талаар ярилцана.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.