МИАТ-ийн ТУЗ-ийг шинэчлэх шийдвэр гарчээ
2010.05.26

МИАТ-ийн ТУЗ-ийг шинэчлэх шийдвэр гарчээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар МИАТ ХК-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Энэ талаар ЗТБХБ-ын сайд Х.Баongots_miat_copyттулга, Төрийн Өмчийн Хорооны дарга Д.Сугар нар сэтгүүлч нарт мэдээлэл хийлээ.Засгийн газраас өнөөдөр 15.00 цагаас ТӨХ-цын ээлжит бус хурлыг хуралдуулах, хуралдаанаар МИАТ-ийн ТУЗ-ийг шинэчлэх шийдвэр гарчээ. МИАТ-ын ТУЗ шинэ бүрэлдэхүүнтэй дахин хурал хийгээд үүрэг гүйцэтгэгч нарыг томилох ажээ. Одоогоор МИАТ ХК-д үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэн 380 сая төгрөгийн хохирол учраад байгаа бөгөөд мянга гаруй зорчигчийн нислэг хойшлоод байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.