2010.05.26
Зэсийн үнэ 100 ам.доллараар хэлбэлзэхэд манай төсөв 12 тэрбумаар тогтворгүй болдог
Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хуралдаан дээр Сангийн сайд С.Баярцогт манай төсвийн тогтвортой байдал дэлхийн зах зээл дээрх зэсийн үнээс ихээхэн хамааралтай болсон тухай ярилаа.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байх үед зэсийн үнэ 8000 ам.доллар байсан бол хуулийн төслийг УИХ-д өргөн барих үед 7500, хуулийг хэлэлцэж байх үед 6350, саяхан 6800 болж хэлбэлзжээ. Харин ингэж зэсийн үнэ хэлбэлзэж, тогтворгүй болох бүрд манай төсөв даган тогтворгүй болдог бөгөөд тодруулбал зэсийн үнэ 100 ам.доллараар хэлбэлзэхэд манай төсөв 12 тэрбумаар, 1000 ам.доллараар хэлбэлзэхэд 120 тэрбумаар төсвийн орлого нэмэгдэж, буурч байдаг ажээ.
О.Батзаяа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.